x

Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байна

ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Өнөөдөр өглөө 09.00 цагт зарлагдаад байсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал 10.00 цаг эхэллээ. Тэднийг С.Зоригийн хэргийг шалгах явцдаа гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, хэргийн холбогдогч нарыг хууль бусаар эрүүдэн шүүсэн хэрэгт яллагдагчаар татаж, шүүн таслах ажиллагааг явуулж байна. Өнөөдөр эхэлсэн шүүх хуралдаанд УИХ-ын түр хорооны таван гишүүн (Ц.Нямдорж тэргүүтэй) хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлт тавьсан авч шүүх тэдний хүсэлтийг хүлээж аваагүй байна.

Шүүх хуралдаан эхэлсний дараа шүүхийн байрны гадна талбайд иргэд эсэргүүцлийн жагсаал хийж эхэлжээ.  Тэдний нэг хэсэг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг шүүхэд нөлөөлөхийг оролдож байна гэж үзэж байгаа бол нэг хэсэг нь Б.Хурц нарыг буруутгаж байна.

Тухайлбал, “Дархан Монгол ногоон нэгдэл”-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Дашэнэ талаар “Бид өнөөдөр зөвхөн энэ жагсаалыг хийж байгаа юм биш. Өнгөрсөн өвлөөс эхлэн залуу таван УИХ-ын гишүүдтэйгээ нийлээд, жагсаал зохион байгуулж тэмцэж байсан. Өнөөдрийн шүүх хуралд Б.Хурц тэргүүтэй хүмүүс ирж, оролцож байгаа нь маш том явдал юм. Хэрэв бид жагсаал хийж, ийм том өөрчлөлтийг  хийж чадаагүй бол энэ хүмүүс ямар ч шийтгэл хүлээхгүй өнгөрөх байсан. Тэгэхээр эдгээр хүмүүс Монголын шударга шүүхийн өмнө шийтгүүлэхээр ирсэн байгаа нь маш том дэвшил” гэв.

Харин эдгээр жагсагчдын эсрэг байр суурь илэрхийлсэн самбар барьсан иргэдийн төлөөлөл болох Д.Ганбат нь Б.Хурцын ангийнх нь хүүхэдюм байна. Тэр “Бидний хувьд шүүх хурлыг нээлттэй, шударга явуулахыг шаардаж байна. Шүүх хуралд УИХ-ын зарим гишүүд битгий оролцож, нөлөөлөх гэж оролдож байна. Мөн хэрэгтэн гэх Б.Амгаланбаатар нь яагаад энэ шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаад эргэлзэж байна. Хэргийг үйлдэгч нь шүүх хуралд гэрчээр оролцож байгаа нь шүүх хуралдаан ямар нэг хуйвалдаангүй явна гэдэгт нь эргэлзэхэд хүргэж байна”  гэжээ.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 11 цаг 36 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 11 цаг 39 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 11 цаг 40 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 11 цаг 43 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 11 цаг 45 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 11 цаг 55 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 11 цаг 56 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 11 цаг 58 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 12 цаг 3 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 16 цаг 6 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 16 цаг 11 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 16 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 16 цаг 17 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 16 цаг 18 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 16 цаг 19 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 16 цаг 20 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 16 цаг 22 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top