x

У.Хүрэлсүх үлэг гүрвэлийн гэр орныг булааж байна

Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн арваннэгдүгээр тогтоолоор Үлэг гүрвэлийн төв музей байгуулж, дэлхийгээр нэг тэнэсэн үлэг гүрвэлүүд маань орох оронтой болж байлаа. Үлэг гүрвэлийг орон гэртэй болгох шийдвэрийг Ардчилсан намын Засгийн газар гаргаж байв.

Харин 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр Үлэг гүрвэлийн төв музейг 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс татан буулгаж, Байгалийн түүхийн музейд нэгтгэн зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарав. Хөөрхий үлэг гүрвэлүүдийг орон гэргүй болгох шийдвэрийг МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар гаргалаа. Үлэг гүрвэл бол хүн үүсэхээс 60 сая жилийн өмнө мөхчихсөн амьтан учраас мэдээж намын харьяалалгүй. Харин Монгол маань үлэг гүрвэлийн олдвор, судалгааны амжилтаараа дэлхийд “айргийн тавд” багтдаг.

Үлэг гүрвэлийг хүн төрөлхтен яагаад онцолж судалдагийг ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар тайлбарлахдаа “Байгалийн бүхий л сээр нуруутай амьтанд хийгдэх туршилтууд үлэг гүрвэл дээр хийгддэг байсан учраас динозавр магадгүй эволюц хөгжлийн үе шатыг баримжаалах тод жишээ юм. Угаасаа ч үлэг гүрвэл өөрөө сонин амьтан. Одоогийн амьтадтай харьцуулахад зарим талаараа төстэй юм шиг боловч их өөр” хэмээн ярьсан байдаг. Мэдээж хүн ч бас сээр нуруутан амьтан гэдгээрээ үлэг гүрвэлтэй “ижилсэнэ”.

“Үлэг гүрвэлийг матар, яст мэлхий, гүрвэлийн ангид хамааруулдаг байсан бол зарим төрлийн үлэг гүрвэл шувууны төрлийг үүсгэсэн, шувууны аймгийн өвөг болж хувирч байгаа. Энэ бол сүүлийн 50 жилд палеонтологийн шинжлэх ухаанд гарсан том хувьсгал. Үүнийг Монголын олон олдвор баталдаг” гэж Х.Цогтбаатар онцолсон.

Дэлхийн хүмүүсийн хувьд Монгол бол үлгэр домог амилдаг газар, Үлэг гүрвэлийн эх орон хэмээн төсөөлөгддөг. Гэтэл хөөрхий үлэг гүрвэлүүд эх орондоо шоовдорлогдох ч гэж дээ. Үлэг гүрвэлийг сонирхох дэлхийн хүмүүсийн анхаарлыг татаж мөнгө хийдэг улс орнууд ч байна. Тухайлбал, Тайландын гүнж үлэг гүрвэлийг судалдаг, ойлгодог давуу талдаа түшиглэн үлэг гүрвэл судлалыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хувиргажээ. Үлэг гүрвэлийн хэд хэдэн музейтэй улс гэнэ. Гэтэл манайхан бүтээн босгоогүй мөртлөө байгаа ганцыгаа нурааж сүйтгэж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын дээр дурдсан тогтоолд хэдийгээр “Үлэг гүрвэлийн төв музейг Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх тухай ярьж байгаа ч нэгтгэх шилжүүлэх замд олон юм бүрхэгдэж, алга болдог гашуун түүх бий.

Музейг нэгтгэх тухай Засгийн газрын тогтоол гарсны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж “Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтын хугацаа дуусч, нурахад бэлэн болсон. 12 мянган үзмэрийг нь агуулахад хадгалж байна. Уг музейн шинэ барилга ашиглалтанд орох хүртэл өнөөгийн Үлэг гүрвэлийн музейн байранд үзмэрийг нээх юм. Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, Чингис хааны музейг байгуулах бөгөөд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар зураг төслийг нь танилцууллаа” гэсэн юм.

Үүнээс өмнө Байгалийн түүхийн музейгээс гадна Үндэсний театр байгуулна гэсэн. Саяхан 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г байгуулна гээд бас амалчихсан. Даахгүй нохой булуу хураахын үлгэр болох вий дээ. Энэ Засгийн газарт монголчуудын сүүлийн 30 жилийн мөрөөдлийн байгууламжуудыг барьж босгох хугацаа бас мөнгө байгаа гэж үү. Сонгуулийн өмнөх солиорол, хоосон амлалтаар сонгогчдыг зогоодог үзэгдэл давтагдах болуузай хэмээн алга ташихаа энэ удаа азная.

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл Үлэг гүрвэлийн төв музейг татан буулгах Засгийн газрын тогтоолтой зэрэгцэн тус музейд нээгдсэн “Эрт төрмөлийн эрин” шинэ танхимын нээлтэд оролцохдоо сэтгүүлчдэд ийнхүү ярьсан юм.

Монгол Улс үлэг гүрвэлийн орон л юм бол, үлэг гүрвэлийн олдворуудаараа гоёдог л юм бол, энэ төрлийн баялагтай л юм бол үлэг гүрвэлийн төрөлжсөн музейтэй байх л ёстой. Дэлхийд Монгол Улсыг үлэг гүрвэлийн орон гэж ярьдаг юм. Үлэг гүрвэлийн төв музей гэж тусгайлан байгуулж байсан учир нь манай үлэг гүрвэлийн олдворууд багтахгүй. Хоёрдугаарт, өөр музейтэй холиод нийлүүлчихээр ач холбогдол нь буурна. Төв музей байж л салбар музейнүүдтэй үзэсгэлэнгээ солилцож байх ёстой. Үлэг гүрвэлийн музей Дундговьд ч, Өмнөговьд ч, Улаанбаатарт ч, Баянхонгорт ч байх ёстой юм. Энэ бүх салбарууд нэгдсэн бодлого тооцоогоор төв музейдээ харьяалагдах ёстой гэх философиор байгуулж байв. Гэтэл одоо энэ философи алдагдаж, үлэг гүрвэлийг баялагт тооцохгүй, Байгалийн түүхийн музейн нэг хэсэг болговол бусад олдворуудаа хаана байлгах вэ гэх асуудал үүсч буй. Олдворуудаа байрлуулах газаргүй, музейгүй байвал үлэг гүрвэлийн үнэт олдворууд ямар гараар орох нь ойлгомжтой. Үлэг гүрвэлийн энэ музей байгуулагдахаас өмнө Монголд үлэг гүрвэлийн олдвор байж л байсан, гэхдээ музейд харьяалалтай нэг ч үлэг гүрвэл байгаагүй. Одоо л энэ музейн ачаар үлэг гүрвэл бүртгэгдэж, данстай болж, улсын сан хөмрөгт орж байгаа юм шүү дээ. Гэтэл одоо үүнийг нь татан буулгах нь. Төр маш буруу шийдвэр гаргалаа гэсэн юм.

Энэ бүх нэгтгэх ажлын дараа Үлэг гүрвэлийн музей зиндаа доошилж, Байгалийн түүхийн музейн нэг хэсэг болдог юм байж. Байгалийн түүхийн музейн А зэрэглэлийн газарт Чингисийн музей байгуулдаг юм байж. Байгалийн түүхийн музейн шинэ барилга Их тэнгэрт баригдсны дараа өмнө нь Чандмань төв байсан одоогийн Үлэг гүрвэлийн музейн барилга болон газрыг хэрхэх нь тодорхойгүй үлдлээ.

Энэ л энэ бүх нүүлгэн шилжүүлэлт, нэгтгэх үйл ажиллагааны учир шалтгаан биш байгаа.

Үлэг гүрвэлийг орон гэртэй болгохын тулд “Лениний музей”-н барилгыг шилжүүлж авахаар тухайн үеийн ССАЖЯ МАН-тай шүүхдэж байсан билээ.

Тухайн үеийн МАН-ынхан Чандмань төвийн нэгээс, гуравдугаар давхарыг бүхэлд нь компаниуд, банк, иргэдэд түрээсэлж байсан юм билээ. Зарим компани МАН-тай 15 жилийн түрээсийн гэрээ хийсэн байж. Алтжингийн Г.Алтанд гэхэд л Үл хөдлөх хөрөнгийн болон газрын гэрчилгээг барьцаалж, нэг сая ам долларын барьцаанд тавьсан байсныг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Музейн газар нь гэхэд л 1994 онд төрийн өмч байснаа 2005 онд тухайн үеийн МАХН-ын өмч болж, 2011 онд МАН-ын өмч байснаа У.Хүрэлсүхийн тэргүүлж байсан Зүүний хүчний холбооны мэдэлд ирсэн байдаг.

Төрийн өмч хэрхэн намын өмч болж, улмаар бүлэглэлийн мэдэлд шилжсэн талаар энэ удаа олон юм ярихгүй. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ олон сайхан музей, бүтээн босголтын тухай амлалтууд нь зүгээр л МАН-ын мэдэлд байсан барилга, газрыг буцааж авах өчүүхэн ашиг сонирхолоос үүдэлтэй юм биш байгаа.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.25.200)
    Muzei baidgaaraa baig tvvhiin muzein baishin baidagaaraa baig bidnii dursgal shdee.harin behelgee hamgaalalt gadna n hiij barilgiig awch vldeh heregtei.ene barilga odoogiin baishingaas ilvv chanartai baih shvv luiwarchidaa
    2019 оны 08 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 11 цаг 36 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 11 цаг 39 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 11 цаг 40 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 11 цаг 42 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 11 цаг 45 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 11 цаг 54 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 11 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 11 цаг 57 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 12 цаг 3 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 16 цаг 6 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 16 цаг 10 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 16 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 16 цаг 17 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 16 цаг 18 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 16 цаг 19 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 16 цаг 20 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 16 цаг 22 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top