x

Германы Элчин сайд Ёорн Розенберг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирсэн Ёорн Розенберг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

 

Ноён Ёорн Розенбергийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, Монгол Улсад 1990-ээд онд өрнөсөн ардчилал, зах зээлийн өөрчлөлт, шинэчлэлийг ХБНГУ-ын Засгийн газар анхнаас нь тууштай дэмжиж ирсэнд талархаж явдгаа илэрхийлсэн юм.

Мөн хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хүрээнд Германы талаас хөнгөлөлттэй зээл, тусламж үзүүлж байсан гэдгийг дурдаад, эдүгээ Монгол Улс үр ашигтай эдийн засгийн харилцааг эрхэмлэж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлоход тэргүүлэх ач холбогдол өгч буй гэдгээ хэллээ.

Малын гаралтай түүхий эд, ноолуурыг нано болон биотехнологиор боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах хөдөө аж ахуйн боломж байгаан дээр дагуул хот бий болгох, эко хот байгуулах чиглэлээр өмнө нь ярьсан яриа хэлэлцээрийг ажил хэрэг болгоход Элчин сайдыг анхаарч ажиллахыг хүсэв.
 

Ноён Ёорн Розенберг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдох хүсэлтээ өөрөө гаргасан гэдгээ тодотгоод дипломатын албанд 30 жил ажиллахдаа үргэлж эдийн засгийн харилцааг өргөжүүлэх тал дээр анхаарч байсан тул Төрийн тэргүүний онцолсон салбар, төсөл хөтөлбөрүүдтэй биеслэн танилцаж анхаарал хандуулахаа илэрхийлсэн юм.

Мөн энэ сард болох Герман улсаас бусад улсад суух Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн хуралд оролцох үеэрээ улсынхаа Канцлертай уулзаж, Герман улсын архитектор, мэргэжилтнүүдийн боловсруулсан төслөөр Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг эргэн сануулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санал, санаачилгуудыг дамжуулахаа илэрхийлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 11 цаг 38 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 11 цаг 40 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 11 цаг 41 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 11 цаг 44 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 11 цаг 46 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 11 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 11 цаг 57 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 11 цаг 59 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 12 цаг 4 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 16 цаг 7 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 16 цаг 12 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 16 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 16 цаг 18 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 16 цаг 20 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 16 цаг 21 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 16 цаг 22 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 16 цаг 23 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top