x

Б.Хурцын шүүх хуралд Ц.Нямдорж, Ж.Батзандан нарын гишүүд оролцохыг хүсчээ

Улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарын 9 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Уг хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд шүүхээр болсон.

Ирэх даваа гаригт буюу энэ сарын 12-ны өдөр ТЕГ-ын дарга асан Хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүний шүүх хурал болно. Тэгвэл шүүх хуралд Хууль зүй, Дотоод хэргийн сайд болон бусад гишүүд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тодруулбал, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороог УИХ-аас байгуулсан. Тус хороог УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахалдаг бөгөөд гишүүдээр нь УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар ажилдаг юм. Тэд ирэх даваа гаригт болох Б.Хурц нарын шүүх хуралд оролцох хүсэлтээ Төв аймгийн шүүхэд гаргасан байна. Хорооны гишүүдийн зүгээс шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтэй байгаа аж.

Энэ талаар Төв аймгийн шүүхээс тодруулахад, "Шүүх хуралдаанд хөндлөнгийн ажиглагчаар орох хүсэлтийг шүүх хурал болохоос өмнө шийдвэрлэдэг" гэсэн тайлбарыг өглөө. Тиймээс өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө шүүх хуралдаанд Ц.Нямдорж тэргүүтэй түр хорооныхон оролцох эсэхийг шийдвэрлэх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 11 цаг 41 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 11 цаг 43 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 11 цаг 44 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 11 цаг 47 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 11 цаг 49 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 11 цаг 59 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 12 цаг 0 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 12 цаг 2 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 12 цаг 7 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 16 цаг 10 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 16 цаг 15 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 16 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 16 цаг 21 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 16 цаг 22 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 16 цаг 23 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 16 цаг 24 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 16 цаг 26 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top