x

О.Баасанхүү: ББСБ-аар мөнгө угаасан найман үйлдэл УИХ-ын гишүүдтэй холбоотой

- Ганц Б.Батзоригоор туг тахиж, ЖДҮХС-гийн луйврын хэргийг төгсгөл болгож болохгүй -

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн байгууллагын удирдлагуудад хандан ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын ажил ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл ирүүлэх хүсэлт илгээсэн юм. Харин хуулийн байгууллагаас энэ хэрэгтэй холбоотой хариу ирүүлсэн талаар тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “2019 оны долдугаар сарын 24-ний өдөр Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт хаягласан албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг хурдан шийдвэрлэх, хэргийн явц ямар байгаа талаар мэдээлэл ирүүлэхийг хүссэн хүсэлт хүргүүлсэн. Хариу нь энэ сарын 1-ний өдөр ирсэн. Хоёр байгууллагаас ирүүлсэн бичгийн утга ерөнхийдөө ойролцоо байна. ЖДҮХС-тай холбоотой нийт 114 хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд 2016 оноос өмнөхийг ЦЕГ, 2016 оноос хойших асуудлыг АТГ, ЦЕГ хамтран ажлын хэсэг байгуулж шалгасан байна. Шалгалтын хүрээнд 38.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, тодорхой төсөл боловсруулж, хийнэ гэж зээл авсан ч зориулалтын бусаар ашигласан гэсэн үг. 38.2 тэрбум төгрөгөөс мөрдөн шалгалтын явцад 3.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн, 20 аж ахуй нэгжийн дансыг битүүмжилсэн, 2.3 тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй байна. Тодруулбал, 2.3 тэрбум төгрөг хаачсан нь огт тодорхойгүй байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар мөрдөн байцаалтын шатнаас гадна 41 удаагийн зээлээ төлөх бичиг хүргүүлсний дүнд найман тэрбум төгрөг эргэж төлүүлсэн байна” гэв.

Зээл авсан хүмүүс дотор ломбард, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоотой нийт 34 аж ахуй нэгж, байгууллага байжээ. Үүнээс 11 нь улс төрийн албан тушаалтан буюу УИХ-ын гишүүнтэй хамааралтай компани байж. Улмаар мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэхийг шалгахад найман үйлдэл тогтоогдсон байна. Өндөр хүүтэй хадгаламж руу мөнгөө оруулж, мөнгө хүүлсэн найман удаагийн үйлдэл тогтоогдсон гэсэн үг.

ЖДҮХС-гаас зээл авсан байж болзошгүй 49 гишүүн болон тэдний хамаарал бүхий компани одоогоор тодроод байгаа. Эдгээр гишүүд өөрийн аж ахуй нэгж, байгууллага, өрөөл бусдад зээл авахад зуучилсны төлбөрт хахууль авсан, бага хүүтэй зээлийг банк бус болон ломбардаар дамжуулж 30 хувийн хүүтэй болгож, бусдад зээлсэн, улмаар ямар ч төсөл бичилгүй мөнгө авсан гэх мэт төрлөөр тус сангийн мөнгийг авсан байна.

Сэтгүүлчид түүнээс “Мөнгө угаасан байж болзошгүй найман үйлдэлд ямар хүмүүс холбоотой байсан юм бол. УИХ-ын гишүүд бол нэрийг нь хэлэхгүй боломжтой юу” гэж асуухад тэрбээр “Хэрэг шүүхээр шийдэгдээгүй учраас надад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Нийт 216 аж ахуй нэгж шалгаж, 21 газарт нэгжлэг хийж, 586 иргэнээс гэрчийн мэдүүлэг авсан байгаа юм. Ер нь бол УИХ-ын 49 гишүүн ямар компанитай, ямар нэрээр авсан гэдэг нь нийтэд ил болсон шүү дээ” гэсэн юм. Үргэлжлүүлэн сэтгүүлчид түүнд дараах асуултуудыг тавив.

-Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байна гэхээс өөр тайлбар өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Танд ирсэн бичигт илүү тодорхой зүйл байна уу?

-Хэргийг шалгахад ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хэргийг тусгаарлаж, бусад гишүүдийн хэргийг нь шалгаж байгаа юм билээ. Угтаа бол хэргийг хэрэгт холбогдогч олдохгүй байх эсвэл энэ хэрэг нь өөр өөр үйлдэлтэй үед хэргийг тусгаарлаж шалгадаг. Гэтэл УИХ-ын гишүүд учраас тусгаарлаж шалгаж болохгүй. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Тусгаарлаж байгаа нь улс төрийн зорилгоор гэж харж байна. Үнэн хэрэгтээ Б.Батзориг буруугүй, намын даалгавар биелүүлсэн хүн шүү дээ. Намын удирдлагатайгаа хамт нийлээд нэг ижил дүнтэй мөнгө авсан байгааг нь харахаар Б.Батзориг бол намын даалгавар биелүүлсэн хүн байгаа юм. Эд нар ЖДҮ-ийн хэргээ хөөн хэлэлцэхийг нь хүлээж байгаад сонгуулийн өмнө Б.Батзоригоор туг тахих гэж байна гэж харж байна.

-Прокурорын байгууллагаас гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулж ирэх болов уу?

-Оруулахгүй байх аа. Манай Ерөнхий прокурор их завгүй байгаа шүү дээ. Хуулийн байгууллага чанга дуугарах ч эрхгүй байгаа энэ үед чадахгүй байх. Чаддаг бол одоо оруулаад ирж болно шүү дээ.

Б.Бямбасүрэн "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Sd (64.119.25.200)
    8ter bumiig ergej tulvvlsen genee.todorhoi ezentei.ter hvn hen be.il gargaach
    2019 оны 08 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 11 цаг 40 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 11 цаг 42 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 11 цаг 43 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 11 цаг 46 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 11 цаг 48 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 11 цаг 58 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 11 цаг 59 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 12 цаг 1 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 12 цаг 6 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 16 цаг 9 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 16 цаг 14 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 16 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 16 цаг 20 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 16 цаг 22 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 16 цаг 23 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 16 цаг 24 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 16 цаг 25 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top