x

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д оршин сууж буй монголчуудтайгаа уулзаж, ярилцлаа

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны байранд тус улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэдийнхээ төлөөлөлтэй  уулзаж ярилцсан байна.

Өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй монгол иргэн АНУ-ын 200 орчим хотод ажиллаж, амьдарч, суралцаж байгаагаас:

  • Зүүн эргийн Вашингтон хот орчимд 6,000,
  • Төвийн бүсийн Чикаго хот орчимд 8,000,
  • Баруун бүсийн Лос Анжелест 2,000,
  • Сан Францискод 4,000,
  • Сиатльд 1,500 орчим иргэн амьдарч байна.

Мөн монгол иргэдийн үүсгэл, санаачилгын 58 холбоо, төрийн бус байгууллага АНУ-д үйл ажиллагаа явуулдаг аж.

Дээрх хотуудад амьдардаг монголчуудын төлөөлөл болон холбоо, төрийн бус байгууллагыг төлөөлөн ирсэн 180 орчим иргэн тус уулзалтад оролцлоо.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөөд хоёр жил болж байна. Энэ хугацаанд хөрш хоёр орныхоо Төрийн тэргүүн нартай уулзаж албан гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн. Энэ удаад Ерөнхийлөгч Д.Трампын урилгаар АНУ-д айлчилж хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлалаа.

Ингэснээр томоохон асуудлуудыг шийдэх боломжтой боллоо хэмээн харж байна. Энэ талаарх мэдээллийг тогтмол авч байгаа тул Америкт ажиллаж, амьдарч, суралцаж байгаа та бүхнийхээ санал, сэтгэгдлийг сонсоё” хэмээн уулзалтыг нээлээ.

Н.Энхтайван /Нью-Йорк/:

Би Нью-Йорк хотоос энэ уулзалтад зорьж ирлээ. Таныг өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж байхыг олон мэдээнээс харсан. Хоёр орны Ерөнхийлөгч нар чухал асуудлыг хэлэлцэж, Стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн байна. Мөн Монголын ноолуурыг АНУ-ын зах зээлд татваргүй оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм байна. Энэ төсөл ямар шатандаа яваа бол?

Ө.Энхжин /Вашингтон/:

Оффшор данстай хүмүүст хэзээ зохих ёсны шийтгэл өгч, Монголдоо валютаа буцааж оруулах вэ? Би Сингапурт 5 жил, АНУ-д 3 жил амьдарч байна. Өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөөд Монгол руугаа валют оруулдаг. Гэвч миний оруулж буй валют оффшор данс руу орж, төгрөг цааснаас хямд боллоо хэмээн санаа зовж байна.

Н.Батмөнх /Чикаго/:

Та өчигдөр Стратеги, олон улсын судалгааны төвд очиж Монгол-Хятадын харилцааны асуудлаар ярихдаа Монгол Улс жижиг улс биш гэж хэлсэнд бид бүхэн баяртай байгаа. Энэ дашрамд, Эрдэнэзуу, Амарбаясгалан хийд болон Ноён уулыг Төрийн хамгаалалтад авах хүсэлтээ уламжилж байна.

Н.Цог /Вашингтон/:

Би хэдийгээр АНУ-д амьдарч байгаа ч үргэлж Монгол Улсынхаа талаарх мэдээ, мэдээллийг харж байдаг юм. Эрх баригчид улс орныхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, газрын доорх асар их баялгаа үр ашигтай зарцуулах шаардлагатай байна.

Н.Батзандан /Чикаго/:

Монгол Улсын Ерөнхийлөгч Таныг АНУ-д түүхэн айлчлал хийж байгаад маш их баяртай байна. Би “Чикаго хотын Монгол төв”-ийг үүсгэн байгуулсан. Албан бус тоогоор Чикаго хотын эргэн тойронд 10 мянга орчим монгол иргэн амьдардаг. Тиймээс консулын хэлтэс жилдээ 1-2 удаа Чикаго хотод очдог юм. Ийм өндөр ачаалалтай байдаг тул бид сүүлийн таван жилд Чикаго хотод Консулын хэлтэс байгуулах санал гаргаад явж байгаа юм. Энэ асуудалд анхаарлаа хандуулж өгнө үү.

Н.Аажим /Вашингтон/:

Өнөөдөр монгол хүмүүсийн хувьд их чухал зүйл болж байна. АНУ-тай Стратегийн түншлэлийн хэмжээнд ажиллана гэдэг агуулгын хувьд маш чухал зүйл. Таныг энд ирсэн дашрамд, хувийн чанартай хүсэлтээ уламжилъя. Манай охин 4 настайгаасаа эхлээд спортын гимнастикаар хичээллэсэн. Гэвч 1977 онд ашиглалтад орж, түүнээс хойш олон хүүхэд хичээллэж ирсэн спорт гимнастикийн ганцхан заалыг нь нураах гэж байгаа гэж сонсоод танд заалыг нь засаж, тохижуулах асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүсье.

П.Мөнхнаран /Вашингтон/:

Монгол Улсын Ерөнхийлөгч маань АНУ-ын Ерөнхийлөгчтэй түүхэн уулзалт хийсэнд баяртай байгаа. Би энд сургуулиа төгсөөд гурван жил ажиллаж байна. Миний найзууд АНУ-д ажиллаж, амьдрах гоё байна уу гэж асуудаг. Гэвч, бодит байдал дээрээ тийм биш. Тиймээс залуусыг Монголдоо мэргэжлээрээ ажиллах боломж бий болгож, Төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй болов уу гэж бодож байна” зэргээр иргэд асуулт асууж, санал бодлоо хуваалцлаа.

Оффшор дансны асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хариулт өгөхдөө оффшор дахь мөнгийг Монгол Улсад оруулж ирэхээр тууштай ажиллаж, энэ байр суурин дээрээ бат зогсож байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

Харин хүн бүрийн бухимдлыг төрүүлж буй олон асуудлын суурь нь тэгш бус байдал, баян хоосны зааг ялгаа нэмэгдэж байгаа явдал хэмээн тодорхойлж, энэ байдлыг өөрчлөхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлж, аж үйлдвэржилтийг сэргээхийг зорьж байгаа гэлээ.

Төрийн тэргүүн энэ хүрээнд санал, бодлоо чөлөөтэй хуваалцаж, мөн уулзалтад оролцсон УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаяр нар бусад асуудлаар иргэдийн асуултад хариулт өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 11 цаг 36 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 11 цаг 39 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 11 цаг 40 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 11 цаг 42 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 11 цаг 45 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 11 цаг 54 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 11 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 11 цаг 57 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 12 цаг 3 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 16 цаг 6 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 16 цаг 10 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 16 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 16 цаг 17 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 16 цаг 18 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 16 цаг 19 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 16 цаг 20 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 16 цаг 22 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top