x

"Иргэд өөрсдийн ахуйг сайжруулахын тулд оролцоотой байж, санал санаачилга бүрээ илэрхийлж байх нь чухал"

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сум буюу УИХ-ын 7 дугаар тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд өчигдөр Өлзийт сумын "Зуслангийн өдөрлөг"-т оролцож, иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсов.

Тэрбээр танилцуулгадаа, 1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн гэдгийг тодотгоод,  Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон гэдгийг тэмдэглэв. Сүүлийн хоёр жил эрдэмтэн судлаач, улс төрийн нам, иргэдийн саналыг авч боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 18 намын удирдлага дэмжиж байгааг уламжиллаа.

Тэрбээр, "Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах юм. Ардчилал гэдэг бол “ардын засаг” учраас хүн бүр сахилга, хариуцлагыг ухамсарлах ёстой цаг ирээд байна. Хэн нэгнээс бэлэн зүйл хүлээх биш бид өөрсдөө юу хийж чадах билээ гэдгээ бодож, өөрчлөлт шинэчлэлийн төлөө хүчээ нэгтгэж, зүтгэх хэрэгтэй. Улсын хөгжил сумаас түүчээлнэ. Сум орон нутгийн удирдлагууд сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахын зэрэгцээ иргэд өөрсдийн ахуй амьдралыг сайжруулахын тулд оролцоотой байж, санал санаачилга бүрээ илэрхийлж байх нь чухал. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээв.

Энэ үеэр иргэд хуулийн төсөлд сумын Засаг даргыг ард иргэд сонгодог болж буй зохицуулалтын талаар тодруулав. УИХ-ын дарга Г.Занданшатар хариулахдаа, "Ингэж зохицуулснаар, сонгогдсон сумын Засаг дарга төв Засгийн газраа сонсохгүй, тусгаарлаад байх эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол бий. Тэгвэл ийм тохиолдолд буюу хууль зөрчвөл “Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар” огцруулах зохицуулалтыг төсөлд мөн тусгасан" хэмээн тайлбарлав.

Тэрбээр цааш нь ярихдаа, "Сумын Засаг дарга нарын хувьд, ИТХ-ын төлөөлөгчдийн барьцаанд байх нь нэн төвөгтэй учраас нэг бол дээрээс томилдог, эс бол ард түмнээс сонгодог болгож өгөхийг хүсдэг. Манай тогтолцооны гол гажуудлыг засаж, хэсэг хүмүүсийн шахалтаас ангид, шат шатны гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой, ард олны төлөө ажиллах боломжийг бүрдүүлэхээр төсөлд зохицуусан" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Баянхонгор аймгийн Жинст суманд ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 11 цаг 38 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 11 цаг 41 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 11 цаг 42 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 11 цаг 45 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 11 цаг 47 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 11 цаг 57 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 11 цаг 58 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 12 цаг 0 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 12 цаг 5 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 16 цаг 8 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 16 цаг 13 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 16 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 16 цаг 19 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 16 цаг 20 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 16 цаг 21 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 16 цаг 22 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 16 цаг 24 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top