x

Х.Баттулга: Төвбанкны хараат бус ажиллах нөхцөл, баталгааг бэхжүүлнэ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн мэдүүлсэн төслийн саналыг тусгах үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын багийн төлөвлөгөөний дагуу Төрийн ордноо өнөөдөр "Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын багийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа, Б.Ундармаа тэрүүтэй албаныхан оролцов. Мөн ЗГХЭГ, Сангийн яам, УУХҮЯ, БАОЖЯ, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллага, улс төрийн намын төлөөлөл, эдийн засагч, эрдэмтэн судлаач, иргэдийн төлөөллөөс бүрдсэн нийт 150 гаруй хүн оролцож байгааг хэлэлцүүлгийг даргалагч  УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.

Түүхэн боломжийг ашиглан улс орноо зогсолтгүй хөгждөг улс болгохын төлөө сөрөг хүчин, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид тав дахь өдрөө тэмцэлдэх бус эвлэлдэн шийдэхэд хүчин чармайн зөвшилцөж байна. Үүнийг хэрхэн бодит ажил болгохыг УИХ-ын эв эеийг эрхэмлэх сэтгэл мэднэ хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

Тэрбээр, "Бид Үндсэн хуулиа “хөгжлийн чөдөр биш ташуур” болох хэмжээнд оновчтойгоор өөрчилж чадвал бусад хуулиудаа нийцүүлэх, сайжруулах, улмаар улс орныхоо өмнө тулгамдаад байгаа хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх боломж бүрдэнэ. Монгол Улс нь дэлхийд ганцхан нүүдэлчин соёлтой, далайд гарцгүй, хоёр их гүрний дунд байрладаг онцлогтой.  Тиймээс Монгол Улсын хуульд өв соёл, түүх, уламжлалаа хадгалсан зохицуулалт байх боломжтой. Гадны орны жишигтэй харьцуулах баригдмал ойлголт, хандлагадаа дүгнэлт хийн, аливаа жишиг туршлагыг өөрийн онцлог нөхцөл байдлаас дээгүүрт үзэж, үндэснийхээ эрх ашгийг улам бэхжүүлсэн, хамгаалсан санал, шийдэл гаргах нь чухал.

УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд байгалийн баялаг, эдийн засгийн асуудлаар тодорхой чиглэл тусгагдсан. Тухайлбал, төрөөс байгалийн баялгийг ашиглахад баримтлах зарчмыг тогтоох, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагыг байгуулах зэрэг ач холбогдол бүхий зохицуулалт тусгагдаад байна. Харин миний боловсруулсан төсөл, саналд, байгалийн баялгийг нийтийн өмчлөлд байлгах, эргэлзээгүй тодорхой нөхцөлөөр ашиглах, байгалийн баялгаас олох орлогыг баялгийн санд төвлөрүүлж зарцуулах, нийтийн өмчийн газрыг нэгдмэл бодлого, төлөвлөгөөний дагуу ашигладаг болох, Төвбанкны хараат бус ажиллах нөхцөл, баталгааг бэхжүүлэх зэрэг ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.  

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх саналыг шинэ зардал үүсгэж байна хэмээн шүүмжилж байна. Гэвч энэ хэрээр хэт данхайсан төрийн бүтцээ цэгцлэх, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал, чиг үүрэг нь давхардмал албан тушаалыг цомхотгох, төрийн үйлчилгээг хялбар, цахим болгох зэрэг хэрэгжүүлж болох энгийн бодлого юм. УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнээр, төсөвт дарамт, зардал нэмэгдэхгүй байх боломж бүрдэнэ" хэмээв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдэд байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлыг хэрхэн тусгасан талаарх танилцуулга, мөн Ардчилсан намын саналыг танилцуулав.

Дараа нь төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид төсөл санаачлагчдаас асуулт асууж, тодруулан саналаа хэлж, байр сууриа илэрхийлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бадмаев дашаёв (66.181.161.15)
    нэрээ нууцлаж ёс зүй бус жиргээ бичигч их байнаа Энэ анхаарал татсан зүй бус санагддаг муухай үг хараал орсон үг өгүүлбэр их уншигдаж байна шүү
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 10 цаг 43 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 10 цаг 46 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 10 цаг 47 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 10 цаг 49 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 10 цаг 51 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 11 цаг 1 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 11 цаг 2 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 11 цаг 4 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 11 цаг 10 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 15 цаг 13 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 15 цаг 17 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 15 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 15 цаг 24 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 15 цаг 25 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 15 цаг 26 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 15 цаг 27 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 15 цаг 29 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top