x

Үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд бий

Энэ үгийг монголчууд бүгдээрээ ой тойндоо санаж явах ёстой юм даа. Ялангуяа сонгууль ойртсон энэ өдрүүдэд.

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх сарын 12-ныг хүртэл түр завсарласан ч ажлын хэсгүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр ажиллаж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, хуулийн төслийн талаар иргэд сонгогчдод тайлбарлан таниулах ажлыг хийж байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд туссан, иргэдийн сонирхлыг хамгийн их татаж байгаа асуудлын нэг нь сонгуулийн тогтолцооны асуудал. Ажлын хэсгийн боловсруулж, УИХ-д өргөн барьсан төсөлд “Сонгуулийн тогтолцоог УИХ хуулиар тогтооно” гэсэн нь гишүүдийг хоёр хуваагдахад хүрээд байгаа. Үр дүнд нь “УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар бус, иргэд шууд сонгох” заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийх тэс өөр саналыг ч нэр бүхий гишүүд гаргаад байгаа.

Өмнөх удаа иргэдээс санал авсан асуудлаар зарчмын зөрүүтэй 10 гаруй саналыг байнгын хороодоор хэлэлцүүлэн зөвшилцөлд хүрсэн гэх авч сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал дээр гацаа үүсээд байгаа тухай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн эх баригч Д.Лүндээжанцан хэлсэн. Харин одоо Ерөнхийлөгчийн өргөн барьсан бас нэг төсөл хуулийн хэлэлцүүлгийг хойш чангааж байна.

Тэнд сонгуулийн тогтолцооны асуудлыг мөн хөндсөн бөгөөд ингэхдээ УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, үүний 50 хувийг буюу 54-ийг нь намын жагсаалтаар буюу хувь тэнцүүлсэн системээр сонгох тухай санал туссан байдаг. Мөн шүүхийн хараат бус байдлыг алдагдуулах, гүйцэтгэх эрх мэдлийг ҮАБЗ-ийн нэрээр өөрийн Ерөнхийлөгчийн институтэд авчирах заалтууд Ерөнхийлөгчийн төсөлд суусан нь судлаачдын зүгээс шүүмжлэл дагуулж байгаа. Энэ талаар хожим өгүүлэх болно.

Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх болон сонгуулийн холимог тогтолцоог санал болгосныг судлаачид дэмжих хандлага давамгайлж байна. Энэ нь парламентийг чадавхижуулах, чанаржуулахад чухал нөлөөтэй хэмээн үнэлж байгаа. Харин энэ санал иргэдийн зүгээс дэмжлэг хүлээх магадлал тун бага байна. Ялангуяа гишүүдийн тоог нэмэгдүүлэх тал дээр. Гэвч энэ нь нэмэлт өөрчлөлтийн төсөл чуулганы хоёр дахь, гурав дахь хэлэлцүүлгийг давсаны дараа ард нийтийн санал асуулга дээр ирж  ч хагалагдах болов уу.

Харин сонгуулийн тогтолцоонд пропорионалийн элементийг оруулж ирэх буюу холмилог тогтолцоог хуульчлах асуудал парламентын эхний даваа болж байна. Ядаж л 54 гишүүн тойргоос сонгогдоно гэсэн “бооцоон” дээр энэ асуудал дэмжигдэж магадгүй. Тиймгүйгээр одоогийн 76 гишүүнтэй парламентын хувьд энэ бараг л бүтэхгүй санаа. Адгийн тэнэг ч гэсэн эргэж сонгогдох магадлалаа тооцоолоод жижиг 76 руугаа л буцах гэнэ.

Иргэдийн хувьд ч “нам сонгохгүй, хүн сонгоно” гээд байгаа нь улс орны ирээдүйд санаа зовсон гэхээсээ гар дээр нь тавьдаг будаа гурилхан, тав арван цаастай л холбоотой байх нь элбэг. Хэрвээ нөгөөхөө өгөхгүй болж гэмээн илүү амласан нэгнийг дагаад гүйчихнэ. Гэвч “үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд л байдаг” гэдэг. Гурав, дөрвөн жил тойргоо тойлсон жаахан мөнгөө ганц удаа гараа сунгаад хэд нугалаад олдог. Жаран тэрбум ч, ЖДҮ ч тэр, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хуваасан 700 тэрбумын концесс ч тэр.

Учир нь хамгийн баян хүн ч, хамгийн шударга нэгэн ч бай хөлсөө дуслуулж олсон хэдэн төгрөгөө хэн нь ч биш нэгэнд (түүнийг сонгогч гэдэг) өгөөд, өөрөө хоосон хоцрохыг хүсэхгүй. Ямар ч өгөөмөр, шулуун шударга хүн тодорхой хугацааны дараа “Ингэхэд би яахаараа зүгээр өгөх ёстой юм. Эдэнд зарцуулсан мөнгөө эргүүлээд олох ямар арга зам байна” гэж толгой нь ажиллаж л эхэлнэ. Тэгэхээр хүнийхээ сайн мууд биш, сонгуулийнхаа тогтолцоонд байна аа гэсэн үг. 

Товчхон хэлбэл, улстөрчдийн нэр холбогдоод байдаг авилгын эх сурвалж нь угтаа сонгуулийн авилгаас эхтэй гэж болох юм. Цэвэр бодлогоороо, улстөрчийнхөө туршлага, мэргэжлийн раанкаараа өрсөлдөж гарч ирсэн хүн бол арав таван цаас бариад сонгогчийнхоо өмнө очихоос ичнэ. Харин тэр өрсөлдөөнийг бий болгодог тогтолцоо нь сонгуулийн хувь тэнцүүлсэн систем юм л даа. 30 мянган хүнтэй жижиг тойргийг худалдаж авах, гурван сая хүний дэмжлэг авч УИХ-д суух хоёр огт өөр зүйл.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.107)
    3сая хүний санал авсан нь их хуралд сонгогдох нь зөв шигшээд 54 аймаг хот нийлээд нэг том тойрог болбол яасан юм бэ? Нам үгүй.
    2019 оны 07 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 10 цаг 31 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 10 цаг 34 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 10 цаг 35 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 10 цаг 38 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 10 цаг 40 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 10 цаг 50 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 10 цаг 51 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 10 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 10 цаг 58 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 15 цаг 1 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 15 цаг 6 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 15 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 15 цаг 12 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 15 цаг 13 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 15 цаг 14 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 15 цаг 15 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 15 цаг 17 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top