x

“Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” хэлэлцүүлэгт 34 оролцогч санал хэлж байр сууриа илэрхийлэв

“Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь”  сэдэвт /2019.07.24/ хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, АН-ын санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх танилцуулгын талаарх оролцогчдын санал, байр сууриар үргэлжилсэн. 

Төслийн танилцуулгуудтай холбогдуулж нийт 34 хүн санал хэлсэн бөгөөд оролцогчдын олонх нь шүүгчийн томилгоо, шүүгчдийн мэргэшсэн хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, Ерөнхий шүүгчийг сонгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, Шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулах асуудалд илүүтэй саналаа хэлж, байр сууриа илэрхийлж байлаа.

Тухайлбал, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Үндсэн хуульд шүүх эрх мэдэлтэй холбоотой оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтийн чиг хандлага нь  олон улсын жишиг, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны ерөнхий онол арга зүйд тулгуурласан, монголынхоо асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэж харагдаж байна.  Улс төрийн хүчин, тодорхой эрх мэдэлтний хүсэл зориг шингээгүй байна. Санал нийлж бас эс  нийлэх асуудлууд ч олон байна. Жишээлбэл, Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын бүрэлдэхүүнийг  тодорхойлж өгч байгаа нь  олон улсын жишиг, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны судлаачдын анхаарлын төвд байгаа асуудлыг зөв онож, нутагшуулж байгаа юм байна хэмээн бодож сууна. Харин Шүүхийн ерөнхий зөвлөлд  шүүгчдийг томилдог эрх олгож байгааг буруу гэж үзэж байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчид байх ёстой зүйл  хэмээн  байр сууриа илэрхийлсэн. 

Харин энэ асуудалд Монголын иргэний зориг, ногоон намын төлөөлөл Ц.Цэцэнбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 бус 11 буюу сондгой тоогоор болгох шаардлагатай гэсэн саналыг хэлэв. Үүнийгээ ШЕЗ-ийн даргыг сонгохоос эхлээд тэгш тоотой бүрэлдэхүүн санал тэнцэх, хуралдаанаар хэлэлцэх асуудалд гацаа үүсэх эрсэлдэлтэйг тайлбарлахын зэрэгцээ ШЕЗ-ийн бүрэлдэхүүний 5-ыг нь шүүхийн байгуулагаас, үлдсэнийг нь иргэдийн төлөөллөөс сонгох шаардлагатай гэж байлаа. Мөн тэрбээр, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 51.1-д заасан заасан Үндсэн хуулийн цэцийн гишүүний тоог 21  гэж заасан үндэслэл  нь тодорхой бус байгаа учир үүнийг ерөнхий болгож, Шүүхийн тухай хуулиар зохицуулах боломжтой гэж байлаа. 

Хуульч Н.Цэдэнбалжирын хувьд Үндсэн хуульд оруулах  нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Үндсэн хуулийн цэцийн талаар дэвшилттэй заалтуудыг тусгасан байна. Зарим асуудлыг сайжруулах шаардлагатай. Төсөлд хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан гэж заажээ. Хуульчид хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийг мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан гэж ойлгодог боловч УИХ-ын гишүүдийн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилдог туршлагыг харвал энэ заалтын шалгуурыг таслалыг нь хараад хоёр өөр агуулгаар харна. Иймд хууль зүйн өндөр мэргэшилтэй гэдгийн ард дахь таслалыг авч хаях шаардлагатай гэж байлаа. Түүнчлэн тэрбээр Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 49.7-д тусгасан Шүүхийн хариуцлагын зөвлөлийн шалгуур, бүрэлдэхүүнийг тогтоож өгснийг дэмжиж байгаа ч, эдгээрийг томилох субьектыг тодорхой болгох хэрэгтэй гэсэн саналтай байлаа.

Мөн хуульч  Ш.Түвдэнбалжир саналаа хэлэхдээ, Улсын дээд шүүхийн шүүгч судалгаа, анилиз хийх шаардлагатай байдаг учир ажлын байрны шалгуурыг өндөрсгөх саналтай байгаагаа дурдав. Тухайлбал, анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд 10-аас доошгүй жил ажилласан байх, эрдмийн зэрэг, цолтой байх шалгуурыг тавих гэх мэт. Мөн шүүхийн хариуцлагын зөвлөлийн гишүүнийг шалгуурыг ч өндөрсгөх шаардлагатай гэж байлаа. Харин Монголын эх орончдын намын төлөөлөл Г.Ганбат төсөлд Шүүхийн хариуцлагын зөвлөлийн 9 гишүүнийг  томилох субьектыг тодорхой зааж өгөх шаардлагатай гэсэн бол "Монгол" дээд сургуулийн захирал Н.Дашзэвэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн 5 жил тутам аттестачлах, Улсын дээд шүүхийн шүүгчдийн 7-г нь хөндлөнгөөс томилдог болох зэрэг саналуудыг хэлж байлаа.

Үндсэн хууль бол хүний эрх, үндсэн эрх чөлөөг хангахын тулд тогтоодог баримт бичиг. Дэлхий нийтийн хандлага ч ийм. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хамгийн чухал инстутици бол шүүх эрх мэдэл байдаг. Шүүх эрх мэдлийнхээ хараат бус  бие даасан байдлыг хангаж чадахгүй, Үндсэн хуулийнхаа түвшинд баталгаажуулахгүй бол Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгцээ, шаардлага огтхон ч байхгүй. Тиймээс шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахын цаад агуулга нь хүний эрх, үндсэн эрх чөлөөг хангах баталгаа бүрдэх юм гэдгийг хууль зүйн ухааны доктор, судлаач А.Бямбажаргалын хэлсэн үгэндээ тэмдэглэсэн. Тэрбээр, өнгөрсөн 27 жилийн хугацаанд Үндсэн хуулийн цэц хараат бусаар, Үндсэн хуульд заасан чиг үүргээ биелүүлж чадсан уу гэдгийг асуултыг бид зайлшгүй тавих хэрэгтэй. Цэцийн гишүүд өнөөдрийнх шиг томилогдоод байвал Үндсэн хуулийн цэцээс юу ч хүлээх хэрэггүй гэдэг нь маш олон судалгаагаар харагдсан. Улстөрчдөд үйлчилдэг Үндсэн хуулийн цэцтэй байгаа тохиолдолд бид Үндсэн хуулийн суурь үндсэн зүйлийг баталгаатайгаар хангаж, эдэлж чадах механизм бүрдэхгүй. Учир нь Үндсэн хуулийг цаас болгохгүй байх нь хяналтын байгууллага, цэцийн үйл ажиллагаанаас 100 хувь хамаардаг хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Хэлэлцүүлэгт оролцогчид үг хэлж, санал, байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд тусгах саналаа бичгээр өгсөн. Ийнхүү Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 10 цаг 47 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 10 цаг 49 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 10 цаг 50 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 10 цаг 53 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 10 цаг 55 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 11 цаг 5 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 11 цаг 6 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 11 цаг 8 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 11 цаг 13 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 15 цаг 16 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 15 цаг 21 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 15 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 15 цаг 27 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 15 цаг 29 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 15 цаг 30 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 15 цаг 31 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 15 цаг 32 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top