x

Улсын дээд шүүхийн шүүгчийг хоёр удаа 10 жилээр томилдог байх санал ирүүлжээ

"Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь" сэдэвт /2019.07.24/ хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, АН-ын санал, Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, хариулт авлаа. 

Төслийн танилцуулгатай холбогдуулан нийт 31 оролцогч асуулт асууж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, АН-ын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар болон ажлын дэд хэсгийн ахлагч, доктор О.Мөнхсайхан нар хариулт өгсөн юм. Тухайлбал, УИХ-ын даргын Бодлогын зөвлөлийн гишүүн, УИХ-ын дэд дарга асан Л.Цог шүүгчдийн томилгоотой холбоотой асуудлаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал авсан эсэх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн гэж ямар хүн байхыг тодруулсан.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатар, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн ахлагч Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нарын хариулснаар, Улсын дээд шүүхээс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр санал ирүүлсэн байна.

Хуулийн төслийн 51.2-т заасан Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ хэмээн заасныг хасах, Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно гэж төсөлд тусгасныг зургаан жил болгох зэрэг саналыг ирүүлсэн байна. Түүнчлэн Улсын дээд шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийг Улсын дээд шүүхийн дэргэд байлгах, даргыг нь томилох санал ирүүлсэн гээд сүүлийн энэ санал нь олон улсын туршлага, судалгаагаар хэрэгжих боломжгүй нь тогтоогдсон тул хүлээн авах боломжгүй гэж дэд ажлын хэсгийн түвшинд үзсэн гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг хоёр удаа 10 жилээр томилдог байх санал ирүүлсэн гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тав нь шүүгч биш гишүүд байх бөгөөд гурвыг нь харьяалах Байнгын хороо, нэгийг нь Засгийн газар, нэгийг нь мэргэжлийн холбооноос нэр дэвшүүлж, томилгооны сонсгол хийн, УИХ хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар томилохоор тусгасан хэмээн хариуллаа. Ингэснээр шүүхэд ёс бусаар нөлөөлөх эрсдлийг хаана гэж үзсэн хэмээн ажлын хэсгээс хариулт өгсөн.

Мөн МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан, хуульч Ц.Оюунбаатар нар шүүгчдийг томилдог биш сонгодог байж болохгүй юу гэсэн асуудлыг хөндсөн.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатар, шүүгчдийг сонгодог байх тогтолцоо нь хамгийн сул талтай хэмээгээд сонгогдохын тулд зүй бус амлалт өгч, мөнгөний хамааралтай болох магадлалтайг дурдаад шүүгчдийг хараат бус байлгах гэж судлаачид эрэлхийсний эцэст дээрх шийдлийг гарган, алдаа дутагдал гаргасан шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэр гаргах Шүүгчдийн хариуцлагын зөвлөлийн асуудлыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэдгийг тодотгов.

АН-ын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин, дэлхийн тав хүрэхгүй улсад шүүгчдийг сонгодог тогтолцоо байдаг гээд, өдгөө энэ загвар нь “толгойн өвчин” хэмээгдээд буйг онцолсон. Шүүгчид сонгогддог байвал улстөрчидтэй адил болж, нотлох баримтад тулгуурлах бус олон нийтэд таалагдах гэсэн шийдвэр гаргах магадлал өндөрсөх учир шүүхийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах үүднээс томилдог байхаар тусгасан нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах бүрэн эрхийн хугацаа, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг төсөлд хэрхэн тусгасан, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд тусгасан Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны талаар тодруулсан юм.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатар, доктор О.Мөнхсайхан нарын хариулснаар, төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнээс бүрдэх бөгөөд дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллахаар тусгажээ.

Шүүгчийн хариуцлагын зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, гурав нь хууль зүйн эрдэмтэн, гурав нь иргэдийн төлөөлөл байх бөгөөд Зөвлөлийн гишүүд нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллах аж.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, хариуцлагагүй шүүгчид хариуцлага тооцдог бие даасан, хараат бус байгууллага бий болгох зорилгоор Ерөнхийлөгч өргөн барьсан төсөл, саналдаа “Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллана" хэмээн тусгасныг онцоллоо.

Түүнчлэн Ерөнхийлөгч төсөлдөө Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргана хэмээн тусгажээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид төслийн танилцуулгатай холбогдуулан төсөл санаачлагчид ажлын дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсны дараа үргэлжлүүлэн үг хэлж байр сууриа илэрхийлж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 10 цаг 49 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 10 цаг 51 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 10 цаг 52 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 10 цаг 55 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 10 цаг 57 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 11 цаг 7 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 11 цаг 8 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 11 цаг 10 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 11 цаг 15 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 15 цаг 18 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 15 цаг 23 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 15 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 15 цаг 29 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 15 цаг 30 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 15 цаг 31 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 15 цаг 32 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 15 цаг 34 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top