x

АН шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах хүрээнд гурван багц санал гаргав

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдэвт хэлэлцүүлэг (2019.07.24) Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулгаар үргэлжиллээ. 

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслийн шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангахтай холбоотой саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч танилцуулсан бөгөөд төслөөр дараах гурван заалтыг өөрчлөхөөр тусгасан байгаа гэв. Шүүхийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөхөөр Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчиннайм дугаар зүйлийн 48.1-ийг “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэнэ. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” хэмээн өөрчлөхөөр тусгасан юм.

Монгол Улсын Үндсэн хууль дахь шүүхийн тогтолцооны талаарх “…аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс…” гэсэн газар зүйн байрлал заасныг өөрчлөн, тойргийн маягаар шүүхийг бүрдүүлэхээр өөрчилж байгаа гэв. Түүнчлэн Шүүхийн сахилгын хороо байгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагджээ. Шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргах нь зүйтэй хэмээн үзжээ. Мөн Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ. 

Төсөлтэй холбогдуулан АН-ын саналыг тус намын дэд дарга, хуульч Х.Тэмүүжин танилцуулав. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах сэдвийн хүрээнд гурван багц санал гаргаж байгаа аж. Шүүхийн үндсэн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, маргаан шийдвэрлэх ажиллагаанд процессын шударга ёсыг хангах шүүхийн үндсэн тогтолцоо нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шүүхээс бүрдэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Үүний зэрэгцээ шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болох бөгөөд хяналтын шатны шүүх Монгол Улсад нэг байх нь зохистой хэмээн үзэж томъёолжээ. Маргааныг шийдвэрлэх ажиллагаанд процессын шударга ёсыг хангах үүднээс Монгол Улсын дээд шүүх нь хяналтын шатны шүүх бөгөөд дараах 4 төрлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх нь оновчтой гэж үзсэн байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт холбогдох хууль зүйн маргааныг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх шүүхийн нэгдсэн жишиг тогтоох зорилгоор Үндсэн хуулиас бусад хуульд албан ёсны тайлбар гаргах эрхийг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн саналдаа тусгасан болохыг АН-ын дэд дарга Х.Тэмүүжин танилцуулж, үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан. Үүний зэрэгцээ иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэцээс шийдвэрлэсэн асуудлыг дээд шүүх хянан ажилладаг олон улсын жишигт нийцүүлэхээр холбогдох санал, томъёоллыг гаргасан байна. Мөн Үндсэн хуулиар дээд шүүхэд олгосон бусад асуудлаар шийдвэр гаргах эрхтэй байх нь зохистой хэмээн үзжээ. 

Хоёрдугаар багц сэдэв буюу Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 68.1-ийг “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай маргааныг иргэний өргөдлийн дагуу, Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлыг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүхийн хүсэлтээр хянан шийдвэрлэнэ. Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэж буй асуудлаар Үндсэн хуулийн цэцэд иргэд мэдээлэл гаргаж болно” хэмээн өөрчлөх нь зүйтэй гэж АН-ын саналд тусгасан байна. 

Гуравдугаар багц сэдэв буюу Үндсэн хуулийн дархлааг бий болгох үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, Үндсэн хуулийн цэцийн санал, ард нийтийн санал асуулга нь Үндсэн хуулийн суурь зарчим, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, парламентын бүгд найрамдах, нэгдмэл улсын төрийн байгууллыг хөндөх, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, эрх мэдлийн хуваарилалт, түүний хяналт тэнцлийг дордуулахыг хориглоно.” гэсэн 68.3 дахь заалтыг нэмэх нь зүйтэй хэмээх саналыг танилцуулав. 

Дараа нь УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслүүд, санал тус бүрийг дэлгэрэнгүй танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцогчид “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд асуулт, хариулт авна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 10 цаг 50 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 10 цаг 53 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 10 цаг 54 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 10 цаг 56 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 10 цаг 59 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 11 цаг 8 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 11 цаг 9 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 11 цаг 11 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 11 цаг 17 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 15 цаг 20 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 15 цаг 24 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 15 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 15 цаг 31 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 15 цаг 32 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 15 цаг 33 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 15 цаг 34 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 15 цаг 36 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top