x

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 12-нд дахин товлолоо

Өнөөдөр үдээс хойш 14.00 цагт Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 12 хүртэл хойшиллоо. Шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан нь өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна.

Б.Хурцад С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар тогтоосон юм. ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, ШШГЕГ-ын хоёр ажилтан зэрэг нийт есөн хүнийг шалгасан.

Тэднийг Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, 251 дүгээр зүйл "эрүү шүүлт тулгах" гэсэн хоёр зүйл ангиар буруутган ял төлөвлөсөн байна. Эрүүгийн хуулийн 133.1 нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих, 251.1 нь албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна.

Өнөөдөр болсон шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан тул, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, Ц.Амгаланбаатарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулжээ.

Гэвч шүүх хуралдаан эхэлсний дараа шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзасан тул шүүх хурлыг ирэх сарын 12 хүртэл хойшлуулсан байна. Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 12-ны 09.00 цагт дахин товложээ. Өнөөдөр болсон шүүх хуралдаанд С.Зориг агсны хэрэгт хяналт тавьж ажилласан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат оролцсон байна. Түүнийг гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэдгээр буруутгаж байгаа бололтой. Энэ тухай Хууль зүйн сайд Ц.Нямдорж өмнө өгсөн мэдээлэлдээ дурьдсан. Харин Г.Эрдэнбат прокурор асан энэ тухай "Ажлын хэсгийн ахлагчийн хувьд би гарын үсэг зурах эрхтэй. Үүнд хууль зөрчсөн асуудал байхгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 11 цаг 40 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 11 цаг 43 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 11 цаг 44 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 11 цаг 46 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 11 цаг 49 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 11 цаг 58 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 11 цаг 59 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 12 цаг 1 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 12 цаг 7 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 16 цаг 10 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 16 цаг 14 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 16 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 16 цаг 21 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 16 цаг 22 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 16 цаг 23 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 16 цаг 24 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 16 цаг 26 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top