x

Бээжин хотын өдрүүдийг Улаанбаатар хотод анх удаа зохион байгууллаа

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ой болж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Бээжин хотын Ардын Засгийн газраас хамтран “Бээжин хотын өдрүүд” арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Бээжин хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Ли Биюу нар оролцов.

Бээжин хотын  өдрүүд арга хэмжээг нээж нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэлсэн үгэндээ “Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд  бүхий л салбарт хөгжиж байна. Улаанбаатар хот Бээжин хоттой худалдаа эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэнд болон бусад салбарт бүх талын харилцааг хөгжүүлэх боломжтой хамгийн ойр хөрш юм. Манай хоёр хот агаарын болоод авто, төмөр зам зэрэг дэд бүтцээр холбогдсон,  харилцахад хамгийн дөт замтай хөрш орон. Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин энэ үеэр “Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны 5 жилийн ой тохиож байгаад таатай байна. Монгол Улсын нийгэм, эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байна. Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Улаанбаатар хотын удирдлагуудад талархаж байна” гэв.

“Бээжин хотын өдрүүд” арга хэмжээ нь Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээний үеэр Бээжин хотын өв соёлын үзэсгэлэн болон эко, ногоон гэрэлтүүлгийн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд олон нийтэд дэлгэн үзүүлж, урлагийн тоглолт болов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 11 цаг 44 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 11 цаг 47 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 11 цаг 48 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 11 цаг 51 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 11 цаг 53 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 12 цаг 3 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 12 цаг 4 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 12 цаг 6 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 12 цаг 11 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 16 цаг 14 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 16 цаг 19 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 16 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 16 цаг 25 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 16 цаг 26 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 16 цаг 27 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 16 цаг 28 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 16 цаг 30 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top