x

С.Бямбацогт: Үндсэн хуулийн өөрчлөлтийг 35 хувьд багтаах шаардлагатай

УИХ-ын чуулганы хуралдаанаас баталсан тогтоолын дагуу байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдэд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ-ын 72 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсэг маань дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн өрөөнд анхны хурлаа хийлээ. Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлынхаа төлөвлөгөөг баталлаа. 

Үндсэн ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн хуралдаан наймдугаар сарын 9-нийг хүртэл тасралтгүй явагдана. Ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцүүлгүүд хийе гэж байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ард иргэдийн болон эрдэмтэн судлаачдын, төрийн болон төрийн бус байгууллагаас санал авах хэлэлцүүлгүүд ирэх долоо хоногийн турш үргэлжилнэ.

олдугаар сарын 22-ны Даваа гарагт Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг болно, 

-Долдугаар сарын 23-ны Мягмар гарагт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг,

-Долдугаар сарын 24-ний Лхагва гарагт Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэль, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг,

-Долдугаар сарын 25-ны Пүрэв гарагт Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг,

-Долдугаар сарын 26-ны Баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засгийн асуудалтай холбоотой хэлэлцүүлгүүд хийхээр төлөвлөсөн. 

Хэлэлцүүлгүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно. Энэхүү хэлэлцүүлгүүдэд иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл Үндсэн хуулийн 20 зүйлийг 52 заалтаар хөндсөн. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл 20 зүйлийг 49 заалтаар хөндөж байгаа. Хувиар нь тооцвол хоёр хуулийн төсөл тус бүрдээ Үндсэн хуулийн 28 орчим хувийг хөндөж байгаа юм.

Хоёр хуулийн төслийн давхардлыг хасаад тооцоход нийтдээ 41 хувьд нь өөрчлөлт оруулахаар байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуульд 35 хувиас ихгүй өөрчлөлтийг нэмэлт өөрчлөлт гэж заасан байдаг. Харин 35 хувиас хэтэрбэл Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга гэж үзнэ. Тиймээс зөвшилцөж, ойлголцсоны үндсэн дээр 41 хувийн өөрчлөлтийг 35 хувьд багтаах шаардлага бий болоод байна” хэмээв. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-аас наймдугаар сарын 9-нийг дуустал хоёр төслийн нэгтгэх, зөвшилцөх, ойлголцох, ард иргэдээр хэлэлцүүлэх ажлыг хийнэ. УИХ-ын гишүүд долоодугаар сарын 22-ноос тойрогтоо ажиллана. 

Түүний дараагийн долоо хоногт төслүүдийг хооронд нь нэгтгэх, цэгцлэх ажлууд руугаа орно. Түүнчлэн парламентад суудалтай намууд, Ерөнхийлөгч, парламентын гадна байгаа намуудтай ойлголцох ажлууд энэ сарын 28, 29-нөөс эхлээд наймдугаар сарын 6, 7-ныг хүртэл үргэлжилнэ. Эцэст нь энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн ¾-ийн саналаар батална” гэв.  

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдлаа. Бид Үндсэн хуульд маш зөв өөрчлөлт ороосой гэсэн байр сууринаас хандаж байгаа. Ирэх долоо хоногт манай нам Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа Улсын Их Хуралд өргөн барина.

Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, сонгодог парламентыг төлөвшүүлэх, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, төрийн бодлого, тэр дундаа эдийн засгийн бодлогод онцгой анхаарах нь чухал гэж АН үзэж байгаа. Мөн хотын асуудал, засаг захиргааны нэгжийн асуудлыг өөр өнцгөөс харж ухаалгаар авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ чиглэлээр зөв томьёолол хийнэ гэж найдаж байна” гэлээ. 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 11 цаг 36 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 11 цаг 39 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 11 цаг 40 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 11 цаг 43 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 11 цаг 45 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 11 цаг 55 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 11 цаг 56 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 11 цаг 58 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 12 цаг 3 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 16 цаг 6 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 16 цаг 11 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 16 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 16 цаг 17 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 16 цаг 18 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 16 цаг 19 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 16 цаг 20 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 16 цаг 22 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top