x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёолонгийн түрүү авсан галаар зочлов

"Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны Соёолон насны морины уралдааныг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатарын хамтаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж сонирхов.

Соёолонгийн уралдааны түрүү магнайд Нийслэл хот, Сэлэнгэ аймгийн алдарт уяач, Нийслэлийн Морин спорт, уяачдын холбооны дэд тэргүүн Давгасамбуугийн Очирсүрэнгийн Мөнгөн хошуут зээрд соёолон хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д. Очирсүрэнгийн уяж түрүүлгэсэн соёолонгийн галаар зочилж, уяач, унаач хүүхдэд баяр хүргэж, гарын бэлэг гардуулан ерөөлийн үг хэллээ.

Үндэсний их баяр наадам бол Монголчууд бидний тусгаар тогтнолын баяр юм. Түүний салшгүй нэг хэсэг нь хурдан морины уралдаан билээ. Үүгээр дамжуулан Дэлхийн улс орнуудад түүх соёл, уламжлалаа сурталчилж, хойч үе, үр хүүхдээ үндэсний онцлог соёлоороо дархлаажуулж байгаа явдал. Өргөн дэлгэр, шим арвинт, уудам сайхан эх оронд амьдардаг Монголчууд бид азтай хүмүүс. 

Иргэний дайнтай улс орнуудад энхийг сахиулж байгаа дайчидтайгаа уулзахад тэд; Ийм сайхан энх амгалан, элбэг арвин, уудам дэлгэр, эвтэй найртай, элэг бүтэн, дайн дажингүй, өлсгөлөн гачлангүй улсын иргэн нь болсноороо бид хувь ерөөлтэй.

Манай эх орон үнэхээр иргэд нь аз жаргалтай сайхан орон шүү гэж хэлж байв. Иймд хүн бүр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дор бүрнээ хичээх хэрэгтэй гэж баярын энэ өдөр наадамчин олноосоо хүсье гэж Ерөнхий сайд У. Хүрэлсүх хэллээ.

Түрүү магнайд хурдалсан Мөнгөн хошуут зээрд соёолонг 11 настай О.Өсөхбаяр хүү унаж хурдлуулсан байна. Сэлэнгэ аймгийн алдарт уяач Д.Очирсүрэн 2018 оны Үндэсний их баяр наадмаар шүдлэн насны морин уралдаанд хурдан хүлгээ айрагдуулж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мэндээ (59.153.87.198)
    Унаж түрүүлүүлсэн хүүхдийг том байлах хэрэгтэй.
    2019 оны 07 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 14 цаг 34 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 14 цаг 37 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 14 цаг 38 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 14 цаг 40 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 14 цаг 43 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 14 цаг 52 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 14 цаг 53 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 14 цаг 55 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 15 цаг 1 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 19 цаг 4 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 19 цаг 8 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 19 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 19 цаг 15 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 19 цаг 16 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 19 цаг 17 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 19 цаг 18 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 19 цаг 20 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top