x

Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье

Элэг зүрхний хойморт орших Эх сайхан нутагтаа аж төрөн буй монголчуудаа, 

Эх дэлхийн хаяа хязгаарт тархан суугаа элэг нэгт ахан дүүсээ,

Та бүхэндээ Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын түүхт 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг Монгол улсын Ерөхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээс өргөн дэвшүүлж байна.

Нар хур тэгширсэн дэлгэр сайхан эх оронд минь баяр наадмын уухай сэтгэл огшоон цангинаж, шандаст хурдан хүлгүүдийн уяа сойлго таарч, эрэмгий хүчит бөхчүүдийн эр бяр тэгширч, эрхий мэргэн харваачдын цэц хараа жигдэрч, Монгол олон түмний минь мэлмийг баясгаж, сэтгэлийг хөглөсөн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр болж байна.

Зуун зууны түүхийг хураасан домгийн хүчтэй, зон олны эв нэгдэл, эрх чөлөө тусгаар тогтнолын билэгдэл болсон, Монголыг монголоор нь өвлүүлэх нэгэн тод тамга нь Үндэсний их баяр наадам билээ. 

Алдар суугаараа ертөнцийг тамгалсан аугаа их өвөг дээдсийн минь харвасан сумных нь эрч хариагүй, хурдан хүлгийнх нь шандас цуцаагүй, эрэмгий дайчдынх нь гал цог бөхөөгүйн гэрч нь гайхамшигт Монгол наадам юм. 

Дэлхий дахинаа нэр алдараа дуурсгасан хүчирхэг төрт улсыг байгуулж, хууль цаазыг чандлан тогтоож, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлж, Тусгаар тогтнолоо амиараа мөнхөлсөн өвөг дээдсийнхээ суу гавъяа, түүх цадигийн тухай энэхүү баярын өдөр бахархан тэмдгэлэхэд таатай байна.

Буйраа сэлгэсэн ч буцаад ирэх ухаантай, буурал өвгөдийн сургаал нь үлдэх шижимтэй, босоо хийморь нь тэнгэрийн зарлигтай Монгол түмний минь буян заяа  мөнхөд бадамлан асах болтугай.

Айл өрх бүрийн хойморт аз жаргал цалгиж, түүхт их улсынхаа хийморь жавхааг бадраан, төрийн сүлдээ цэнгүүлэн түмэн олноороо сэтгэл тэнүүн сайхан наадаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 14 цаг 38 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 14 цаг 41 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 14 цаг 42 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 14 цаг 45 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 14 цаг 47 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 14 цаг 57 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 14 цаг 58 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 15 цаг 0 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 15 цаг 5 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 19 цаг 8 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 19 цаг 13 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 19 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 19 цаг 19 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 19 цаг 20 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 19 цаг 21 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 19 цаг 22 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 19 цаг 24 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top