x

Шадар сайд Ө.Энхтүвшин Төрийн хүндэтгэлийн концертыг нээж үг хэллээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин нээж үг хэллээ. Тэрбээр, 

Азийн цээжинд нүүдэлчдийн их гүрнийг байгуулж, нийтийн тооллоос өмнө төрт ёсны түүхээ эхлүүлсэн монголчууд бид тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийнхээ омог бардам гайхамшигт их түүхээрээ бахархаж, үндэсний их баяраа ёслол төгөлдөр, өрнүүн дэлгэр тэмдэглэж байна.

Эдгээр түүхэн ой нь монгол хүн утга учиртай амьдарч, Монгол Улс өнөд мандан бадрахын үндэс болсон үндэсний ухамсар, эх оронч үзлийг бидэнд уламжлуулж,  өнгөрсөн түүхээсээ суралцах, сургамж авах, өнөөдрөө нүүр бардам цогцлоон бүтээх, ирээдүйгээ өөдрөгөөр төлөвлөх боломжийг олгож байгааг онцлон тэмдэглэе.

1911 оны цагаагчин гахай жилийн өвөл үндэсний эрх чөлөөний хувьсгалаа ялалтад хүргэж, туурга тусгаар, эрх чөлөөт Монгол Улсаа сэргээн мандуулж байсан улаан залаат хөх монголчуудын үр сад, хойч үе бид энэ жилийн  шарагчин гахай жилд сүүлийн 27 жилийн туршид даган мөрдөж ирсэн Үндсэн хуулиа нийгмийн зөвшилцлийн өргөн хэлэлцүүлгийн үр дүнд өөрчлөн сайжруулах их үйлсийг эхлүүлж, өнгөрсөн он жилүүдийн оноо, алдаагаа цэгнэн дэнсэлж, туулсан зам мөрөө эргэн харж, ирээдүйн чиг баримжаагаа улам тодотгож байна.

Манай ард иргэд, баялаг бүтээгчид, цуцашгүй хөдөлмөрч малчдын хичээл зүтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тогтвортой өсч, эдийн засаг сэргэн, Засгийн газраас ихээхэн хүчин чармайлт гаргасны үр дүнд  Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж зэрэг цар далайцтай, томоохон бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.

Өнөөдөр орон даяар эхэлж байгаа монгол түмний их баяр цэнгэл-үндэсний баяр наадам нь манай ард түмний бүтээлч санаачлага, зориг эрмэлзлийг дээд зэргээр хөгжөөн оргилуулж, үндэсний эв нэгдлийн бат гагнаас болдгоороо онцлогтой.

Наран ургах зүгийн Соёлз уулаас наран жаргах Алтай таван богд хүртэл, умард зүгийн Монгол шарын даваанаас өмнийн говийн Орвог гашууны бор толгой хүртэл цэлгэр уудам нутгаа эзэгнэнхэн суугаа эрх чөлөөт монгол түмэндээ, гадаадын олон оронд ажиллаж, сурч, аж төрөн суугаа монгол иргэддээ, энэ дэлхийн өргөн уудам орон зайд тархан суурьшсан элэг нэгт монгол угсаатнууддаа Монгол наадмын цогтой халуун мэндийг хүргэе.

Хүннү Сүннү, Их Монгол Улс, Ардын хувьсгалынхаа домогт түүх шастирыг эргэн дурсаж, Түмэн олноороо түвшин сайхан наадацгаая.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813,  Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концертыг нээснийг мэдэгдье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 14 цаг 43 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 14 цаг 46 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 14 цаг 47 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 14 цаг 50 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 14 цаг 52 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 15 цаг 2 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 15 цаг 3 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 15 цаг 5 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 15 цаг 10 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 19 цаг 13 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 19 цаг 18 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 19 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 19 цаг 24 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 19 цаг 25 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 19 цаг 26 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 19 цаг 27 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 19 цаг 29 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top