x

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

Терроризмтой тэмцэх асуудлаар нийт 19 олон улсын гэрээ, баримт бичиг байдгаас Монгол Улс нийт 13 олон улсын гэрээнд нэгдэн орсон байна. Өнөөдрийн байдлаар манай улсад терроризмтой тэмцэх чиглэлээр Терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Засгийн газрын 2019 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Террорист этгээдийн жагсаалтад оруулах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, хянах журам” зэрэг ххууль, эрх зүйн акт хүчин төгөлдөр үйлчилж байна. Цаашид Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага үүссэн тул уг хуулийн төслийг боловсруулсныг Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Терроризмтой тэмцэх хорооны Гүйцэтгэх зөвлөлийн Ажлын баг (2014 он), Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллага /APG/ (2016 он), Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/ зэрэг олон улсын байгууллагууд манай улсад үнэлгээ хийж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд илэрсэн сул тал, дутагдлыг тодорхойлж, зөвлөмж гаргасан байна. Эдгээр байгууллагуудын зөвлөмжийн хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүсчээ. “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төсөл 6 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд дараах асуудлуудыг зохицуулахаар тусгажээ.

Үүнд,

- Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах;

- Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмоос урьдчилан сэргийлэх, террорист үйлдлийг таслан зогсоох;

- Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх журам, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрх зүйн үндсийг тогтоох;

- Үйл ажиллагааны зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалтын үндсийг тогтоох.

Өнөөдрийн байдлаар гадаад террорист дайтагчид буюу эх орноо орхин террорист бүлэглэлд нэгдсэн 50 мянга орчим хүн Афганистаны хойд бүс нутагт байрлаж, улмаар төв Азийн нутгаар дамжин бусад улс руу нэвтрэх, суурьших, террорист халдлага үйлдэх эрсдэл гарах болсон байна. Үүнээс сэргийлэн бүс нутгийн ихэнх улс өөрсдийн терроризмтой тэмцэх тухай хууль тогтоомжийг шинэчилж, эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулж, үндэсний чадавхаа бэхжүүлжээ. Мөн манай улсад хийсэн Эрсдэлийн үнэлгээгээр дээрх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа хэд хэдэн хүчин зйүлс байгааг гаргасан байна.

Тухайлбал,

- Гадаад террорист тэмцэгч болон шашны туйлширсан үзэл Монгол Улсад нэвтрэн орж ирэх эрсдэлтэй;

- Террорист үйл ажиллагаа, үйлдэл хийхэд ашиглагдаж болзошгүй зэвсэг, хэрэгслийн хяналт сул;

- Иргэдийг интернетийн сүлжээ ашиглан гадаадын террорист байгууллагын гишүүнээр элсүүлэх зам суваг хяналтгүй, чөлөөтэй;

- Иргэдийн зүгээс хүчирхийлэл дагуулсан үзэл санаа, үйл ажиллагаанд автах эрсдэлтэй зэрэг нөхцөл байдал уг эрсдэлийг нэмэгдүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 14 цаг 30 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 14 цаг 33 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 14 цаг 34 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 14 цаг 36 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 14 цаг 39 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 14 цаг 48 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 14 цаг 50 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 14 цаг 52 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 14 цаг 57 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 19 цаг 0 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 19 цаг 5 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 19 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 19 цаг 11 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 19 цаг 12 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 19 цаг 13 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 19 цаг 14 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 19 цаг 16 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top