x

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Байнгын ажиллагаатай парламентын нийт гишүүдийн 75 орчим хувь нь дараагийн сонгуулийн үр дүнгээр шинэчлэгдэн сонгогддог болохыг холбогдох тоон мэдээллийн дүнгээс харж болно. Өөрөөр хэлбэл сонгогчид энэ хэмжээгээр өөрийн сонгосон парламентийн гишүүндээ хариуцлага хүлээлгэн, шинэ нэр дэвшигчийг сонгодог байна. Ард түмэн /сонгогчид/ Улсын Их Хурлын гишүүнд хариуцлага тооцохын тулд заавал дөрвөн жилийг хүлээх бус, өөрсдийн санал, санаачилгаар эгүүлэн татах эрх зүйн боломжийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол УИХ-ын тухай хуулиар тус тус олгох шаардлагатай гэж үзэж хоёр зүйл бүхий төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүллээ. 

Дараах тохиолдолд 7 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргахаар хуулийн төсөлд тусгалаа. Үүнд:

  • гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
  • гишүүн хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасан;
  • Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан;
  • гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон;
  • гишүүнийг эгүүлэн татах саналыг тодорхой тооны сонгогч иргэд гаргасан.

Нэгдсэн хуралдаан УИХ-ын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи чөлөөлөх, эгүүлэн татах саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно. Харин гишүүнийг эгүүлэн татах асуудлаар тодорхой тооны сонгогч иргэд санал гаргасан бол уг асуудлаар гаргасан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулснаар тогтоол батлагдсанд тооцно. Учир нь нэгэнт сонгогч иргэдийн олонх нь сонгосон төлөөлөгчөө эгүүлэн татах санал гаргасан бол уг асуудлыг Улсын Их Хуралд дахин хэлэлцэх, цааргалах шалтгаан эрх мэдэл байхгүй гэж үзжээ. 

Төсөлд тусгаснаар сонгогчдын гарын үсэг үнэн зөв, тухайн сонгогч нь уг тойргийн засаг захиргааны нэгжид амьдардаг нь сонгуулийн төв байгууллагын лавлагаагаар нотлогдвол Байнгын хорооны санал, дүгнэлтийн Улсын Их Хуралд уншиж танилцуулснаар гишүүний бүрэн эрх дуусгавар болно гэжээ. Гишүүнийг бүрэн эрхийг Улсын Их Хурлын шийдвэрээр хүлээн зөвшөөрч, баталгаажуулдаг тул уг асуудлыг зайлшгүй нэгдсэн хуралдаанд танилцуулаж байх нь зөв гэж хууль санаачлагч үзсэн. 

Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асууж, үг хэлж болох бөгөөд холбогдох албан тушаалтан, иргэдийн төлөөлөл оролцож гишүүдийн асуултад хариулт өгч болохоор хуулийн төсөлд тусгасан байна. 

Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасны дагуу хуулийн төсөлтэй хамт Монгол УИХ-ын тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн боловсруулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Naruka batuka (64.119.20.91)
    ИХ ын даргадаа хахуул өгөхгүй бол бас хэлэлцүүлэхгүй биз дэ Коммунистууд өөрсдийнхөө хувийн эрх ашигтаа нийцсэн, эсвэл хэн нэгэнд худалдагдаж эх орноо шоронжуулах газар нутгаа ухаж сэндийчих зарах барьцаалах хар мянган хууль санаачилсан байгаа, бодвол түүнийг нь хэлэлцүүлэх хэлэлцүүлэхгүйг хахуул л мэддэг байх Бид ийм л завхарсан баларсан нийгэмд амьдарч байна да Ямар ч барих барьцгүй ямар ч чиг шугамгүй ямар ч дэс дараалалгүй хаанаас ч хамаагүй хоосон орон зайнаас хууль санаачилдаг тэр нь авилгалаар хэлэлцүүлэгдэж батлагддаг авилгажсан төртөй ялзарсан нийгэмд амьдарцгааж байна ухаарцгаа коммунистууд хэзээ ч энэ орныг хөгжүүлэхгүй хэзээ ч ард түмнээ бодохгүй коммунистууд гэдэг бол өнгөрсөн 30 жил төр барьсан бүх хүмүүс
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.42.101)
    Хэрэв шүүх, прокурор (улсын яллагчид) нь шудрага ажиллаад гэмт хэрэг хийсэн нь аль хэдийнээ нийтэд ил болж, олны шившиг болсон үйл олон гишүүний (дор хаяж 50) гэмт үйлдлийг үнэн зөвөөр тогтоон шийтгэж чадвал тэднийг бүгдийг нь эргүүлэн татаж, их хурал гэгч их хулгайчуудын бүлгэмдлийг тараах нөхцөл бүрдэнэ! Даанч өгөр МАН төр, засгийг зайдлаж байгаа энэ цөвүүн цагт энэ нь лөөлэй биз дээ!
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Шүүх Прокурор,бусад Хууль хүчний байгууллагууд нь Авилга өгч авалцсаар,Ах дүү хамаатан садан болоод удаж бн даа найз минь. Ард иргэд тэсэрч дэлбэрхэд бэлэн бгаа.
      2019 оны 07 сарын 09
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 14 цаг 40 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 14 цаг 43 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 14 цаг 44 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 14 цаг 46 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 14 цаг 48 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 14 цаг 58 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 14 цаг 59 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 15 цаг 1 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 15 цаг 7 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 19 цаг 10 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 19 цаг 14 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 19 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 19 цаг 21 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 19 цаг 22 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 19 цаг 23 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 19 цаг 24 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 19 цаг 26 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top