x

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч ажлын дэд хэсэгт үүрэг, чиглэл өглөө

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсэг өчигдөр хуралдлаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан асуудлуудын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан ажлын Дэд хэсгийнхэнд үүрэг, чиглэл өгөв. Тухайлбал, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 6.1.2-т заасан байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим, 28.2 буюу Улсын Их Хурлын хяналт, шалгалт, хариуцлагыг дээшлүүлэх,  улс төрийн намыг чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагааны зарчим, Шүүгчийн хариуцлагын зөвлөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох зэрэг сэдвийн хүрээнд хойшлуулсан саналуудыг ярилцаж, Ажлын дэд хэсгүүдийн хуралдаанаар нарийвчлан нухацтай хэлэлцэж, саналын томьёолол бэлтгэх чиглэл өглөө.

Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт танилцуулна.

Ажлын дэд хэсгийн дөрөв дэх удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Дэд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, болон УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал,  Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Ж.Бямбадулам, Ц.Болормаа, референт Б.Золбоо нар оролцсон гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 14 цаг 31 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 14 цаг 33 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 14 цаг 35 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 14 цаг 37 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 14 цаг 39 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 14 цаг 49 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 14 цаг 50 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 14 цаг 52 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 14 цаг 57 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 19 цаг 1 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 19 цаг 5 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 19 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 19 цаг 12 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 19 цаг 13 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 19 цаг 14 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 19 цаг 15 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 19 цаг 17 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top