x

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Хэ Сүг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Хоёр улсын эдийн засгийн болон иргэд хоорондын харилцаа эрчимтэй хөгжиж, 40 гаруй мянган Монгол иргэн Солонгост амьдарч байна. Ард түмний итгэлцэл манай хоёр улсын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Солонгос иргэдийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллаж байсан. Манай улсын иргэдэд ч та бүхний бодлого, шийдвэрүүд энэ маягаар хүрч үйлчилдэг байгаасай гэж хүсэж байна” хэмээв.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Жон Хэ Сүг, “Зургаан жилийн өмнө Монгол Улсад айлчилж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Ховд аймагт Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгыг барьсан. Иргэн бүр эмнэлгийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай авах нь чухал учраас эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй. Зөв оношилж, эмчилснээр хүн амын насжилтыг уртасгах боломжтой” гээд хоёр орны хамтын ажиллагааг өргжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллаж байгаагаа хатагтай Жон Хэ Сүг хэллээ.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Эрүүл иргэнтэй байвал улсын хөгжил хурдацтай байна. Тиймээс эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах нь хамгийн чухал. Монголчуудын хамгийн ихээр зорьдог улсын нэг нь БНСУ. Хувь хүн, хуулийн этгээдүүдийн хамтын ажиллагаа жил ирэх тутам улам өргөжиж байна. Цаашид технологид суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 14 цаг 32 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 14 цаг 35 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 14 цаг 36 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 14 цаг 38 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 14 цаг 41 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 14 цаг 50 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 14 цаг 51 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 14 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 14 цаг 59 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 19 цаг 2 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 19 цаг 6 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 19 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 19 цаг 13 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 19 цаг 14 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 19 цаг 15 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 19 цаг 16 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 19 цаг 18 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top