x

Ж.Батзандангийн контрбандчин ах Ж.Баатарчулуунд хариуцлага тооцохгүй толгойг нь илээд өнгөрөх үү

Консулын газрыг коммунистууд түйвээдэг болсны тод жишээ нь УИХ-ын гишүүн Жалбасүрэнгийн Батзандан түүний ах Баатарчулууны нарын асуудал.

Хар тамхи, мансуурах бодис зэрэг дэлхий дахиныг сэртхийлгэсэн нүсэр асуудал Монголын дипломат албыг мөд сэргэхгүй болтол нь унагасан. Гэтэл тэмцэгч дүр эсгэсэн ах дүүс консулын газруудыг ээлж дараалан самарч хил дамнасан хууль бус наймаа эрхлэх, хэнийг гүтгэх вэ, хэнийг унагаах вэ, хэнийг консул болгох вэ гэдгийг гэр бүлийн хүрээнд шийдвэрлэж байхад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар таг дуугүй. Угтаа бол Монгол улсын дипломат албаны нэр хүндийг санаатайгаар гутаасан, албан тушаал, албаны машиныг ашиглан будаа, махны наймаа эрхэлсэн, дипломат байгууллагын нэр хүндийг унагаасан гэх олон асуудлаар буцаан татах асуудлыг ярих ёстой. Гэвч Д.Цогтбаатар энэ талаар ам нээхгүй байгаа нь Ж.Батзандан, түүний ах Ж.Баатарчулууны хууль бус наймааг дэмжигч, халаас нэгтэй байж магадгүй хэмээн хардахад хүргэж байгаа юм. Хариуцсан яам нь махны контрбандчин гэр бүлийн тоглоом болсон эмгэнэлтэй дүр зураг харагдаад байхад хариуцлага ярих нь бүү хэл тоох ч үгүй байгааг ингэж дүгнэхээс өөр яалтай.

УИХ-ын гишүүн Жалбасүрэнгийн Батзандан өөрийн эрх мэдлээ ашиглан дипломат алба хаших нь бүү хэл, төрийн албаны шалгалтад ч тэнцэхгүй тэтгэвэрт гарах болсон хөгшин ах  Ж.Баатарчулууныг Эрээн болон Хөх хотын консулын газруудад ээлжийн амралт эдлүүлж байгаа юм шиг л тарвалзуулах болсноор Төрийн алба төрлийн алба, бүр цаашилбал гэр бүлийн компанийн зэрэглэлд аль хэдий хүрчихсэн шүү дээ.

УИХ-ын гишүүн, тэмцэгч дүүгийнхээ эрх мэдэлд бяралхсан ах Жалбасүрэнгийн Баатарчулуун нь Эрээний дэд консулаар ажиллаж байхдаа өөрийнхөө квотны 1 машиныг 50 мянган ам.долларын ашиг унаган зарсан төдийгүй, дипломат дугаартай патрол маркийн автомашинаар Замын-Үүд Эрээний боомтын босгыг элэгдтэл мах, будаа зөөж чамгүй хөлжсөнөөсөө хойш урд хөршийн консулын газрыг өөрийн хэмээн өмчирхөх болжээ. Ямар сайндаа “Махны Баатарчулуун” гэгдэх болтлоо хятадуудад танигдахав дээ. Яг энэ сэтгэлгээ, Эрээнд хууль бус наймаа хийж байсан шигээ мөнгө олох тухай бодол тээж Хөх хотод очсон Жалбасүрэнгийн Баатарчулууныг тийм таатай нөхцөл угтсангүй. Консулын газраас зохион байгуулж байгаа болон дотоод бүх ажил шилэн байх ёстой, дарга цэрэг хэн ч бай хууль бус зүйл хийж болохгүй, зөв шударга бай, ажлаа хийсэн шиг хий, хийж чадахгүй нь боловсролтой чадвартай нэгэнд зайгаа тавьж өг” гэсэн хатуухан шаардлагатай тулсан нь “Махны” Баатарчулуунд таалагдсангүй.

Тиймдээ ч гурав дахь эхнэр Оюунгэрэл, дэд консул Б.Батзориг, Д.Бямбаа нарын бүрэлдэхүүнтэй баг байгуулан “Шилэн” болохыг шаардсан Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийн эсрэг босжээ. Жалбасүрэнгийнхэний төрөлхийн тэмцэгч чанар нь энэ бололтой. Тэд өөрсдийн бизнесээ хамгаалж үлдэхийн тулд Ерөнхий консулаа шиншилж, цаг минут алдалгүй өө сэв эрэлхийлжээ. Ийн эрэл хайгуул болсны “хүчинд” Эрээн хотод найздаа унуулж байсан машин дээр гол “тоглолтоо” хийхээр төлөвлөн юуны өмнө Эрээний цагдаагийн газар алтан хошуу өргөж, уг машиныг унаж байсан Өвөрмонголыг “хар гэрт” хориулав. Үүнийхээ дараа эхнэрийг нь “Танай нөхөр Д.Мөнх-Эрдэнээс болж шоронд орсон. Монголын талд өргөдөл бичвэл танай нөхөр суллагдана” хэмээн ятгаж өөрсдийн хүслээ гүйцэлдүүлжээ.

Ингэхдээ даарин дээр нь давс үрэхээ ч мартсангүй. Өөрсдийн хийсэн хэрэг буюу  дэд консул Б.Батзориг, Д.Бямбаа нар нь бусдын машиныг оруулж ирэн тэднээс тус бүр 50, 50-н мянган ам.долларын ашиг унагаан зарж хөлжсөн туршлагаа үндэслэн гүтгэлэг зохиож түүнийгээ “Засгийн газар”-ын нэрийн өмнөөс хэмээн хэвлэлээр цацсан бололтой юм.

Гэтэл Гадаад харилцааны салбарын нэр хүнд нь худгийн ёроолд унасан, түүнийгээ хэрхэн хаацайлах тухай өдрийн бодол шөнийн зүүд болж явсан Д.Цогтбаатарт дээрх мэдээлэл таалагдаж, шар тос шиг л үмхэж орхижээ. Түүнд Венийн конвенцийг ноцтойгоор зөрчсөн, хүний нэр төрийг гүтгэлэгээр унагаах нь огтхон ч сонин биш. Гагцхүү Хөх хотын Ерөнхий консулыг унагах нь чухал байв. Яагаад гэвэл хар тамхины асуудлаас үүдэн өөрийнх нь суудал ч ганхаж, яамных нь үүдэнд огцрохыг шаардсан жагсаал зэрэг халуун үйл явдлууд ар араасаа босож байсан үе. Ямар ч байсан нэг хүнээр туг тахиж өөрийгөө аврахгүй бол болохгүй гэдгийг ойлгосон тэрбээр хар тамхи, хил дамнасан контрбандын хэргийг Хөх хот дахь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэд тохож, түүнийг хувь болон хувьсгалын аль аль талын эрх ашгийн үүднээс шууд л унагаав. 70 кг хар тамхи, 60 тэрбумын шарх нөхөх асуудал нь ужгирвал 2020 оны сонгууль МАН-ыг хөмөрч мэдэхээр дүр зураг харагдсан учир Засгийн газар ч АН-ын гишүүнээр туг тахихыг юман чинээ тоосонгүй шуудхан л буцаан татах шийдвэр гаргаж орхисон нь энэ. Ингээд Жалбасүрэнгийн тэмцэгч хүүхдүүдийн хүсэл биелэх тохироо бүрдэж, Д.Цогтбаатар ч арьсаа хамгаалан үлдэв. Тэднийг энд ийн бужигнаж байх хооронд Хятадын цагдаагийн газар Өвөрмонгол иргэний асуудлыг нягталж шалгаад гэм буруугүйг нь тогтоон суллалаа. Гэсэн ч Өвөрмонголыг бариулах, хориулах ажиллагаа аль хэдий биеллээ олсон учир хэн ч түүнийг тоосонгүй. Харин ямар учраас шоронд орсон, яагаад Ерөнхий консулын газрынхан бөөн бөөнөөрөө ирж эхнэрийнх нь өмнөөс өргөдөл бичсэний учрыг Өвөрмонгол иргэн Монголд өрнөсөн үйл явдлын дараа ойлгож, эхнэр нь хуурамч өргөдөл болон Жалбасүрэнгийн хүүгийн хийсэн хэргийг өөрийн биеэр ирж тайлбарласнаар хэргийн учиг тайлагджээ.

Харин Д.Цогтбаатар Венийн конвенцийг онц ноцтойгоор зөрчсөн, хууль бус шийдвэр гаргаж, хувийн эрх ашгийн үүднээс Ерөнхий консулыг буцаан татсан, нэр хүндэд нь халдсан асуудалдаа хариуцлагаа үүрэх ёстой. Хятадын цагдаагийн газар Өвөрмонгол иргэнийг гэм буруугүйг тогтоосон, түүнийг хорьж шалгахтай зэрэгцэн Ерөнхий консулыг буцаан татсан нь хууль бус гэдгийг их гүрний хууль шүүх нотолчихлоо. Харин жинхэнэ контрбандчин, эх орынхоо нэрийг барьж, дипломат албаар хувийн эрх ашгаа гүйцэлдүүлж мөнгө хүүлж байгаа гэмт хэрэгтнүүдийг Д.Цогтбаатар хаацайлж үлдээд хэр хол явахыг харах л үлдлээ. Мэдээж Хөх хот дахь консулын газрын дэд консул Жалбасүрэнгийн Баатарчулуун түүний гурав дахь эхнэр консулын газрын нягтлан Оюунгэрэл, дэд консул Б.Батзориг, Д.Бямбаа нарын бүлэглэсэн гүтгэлэг, хууль бус ажиллагаа, бусдын нэр хүндэд халдсан гэх зэрэг хэргүүд, 70 кг хар тамхины асуудал нэмэгдэх нь тодорхой. 

top.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Irgen (202.55.188.41)
    Geendee ch bii goondoo ch bii hu. Munkh-Erdene gegch Baynhongoriin turiin albnii talaar A ch ugui zaluu Aimgiin AN-iig heseg samraad Jencogoos zuugdej Huhhotiin knownsuliin alban tushaalaar shagnuulsan yum. Ter nuhur 2020 ond ner devshih munguu bosgoh gantshan bodoltoi hun. Yun diplomat alba ve? Medeh ch ugui, chadah ch ugui. Anhnaasaa l unah n oilgomjtoi tomilgoo. Mongoliin odoogiin erh barigchid dandaa iim tomilgoo hiij turiin albiig samarsandoo. Odoo Undsen huuliar tsoojloh gej baigaam. Teriin alba seheend baigaa shuu
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.55.188.34)
    zaa neg jeep r neg ih bayjtlaa mah budaa zuuguud l tegtlee taxi shig orj garaad bsan yumuu
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 14 цаг 42 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 14 цаг 44 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 14 цаг 46 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 14 цаг 48 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 14 цаг 50 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 15 цаг 0 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 15 цаг 1 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 15 цаг 3 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 15 цаг 8 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 19 цаг 12 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 19 цаг 16 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 19 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 19 цаг 22 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 19 цаг 24 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 19 цаг 25 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 19 цаг 26 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 19 цаг 28 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top