x

С.Бямбацогт: Улсын хөгжлийн бодлогыг УИХ-аар батлуулдаг бүтэцтэй болох шаардлагатай

УИХ-ын Эдийн засгийн  байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар төсөл хэлэлцэх дэг, холбогдох хуулийг танилцуулсан бөгөөд хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, дэд ажлын багийн гишүүн Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан нар оролцсон. 

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарын асуултад төсөл санаачлагчид болон дэд ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв.  Гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эдийн засгийн дунд, урт хугацааны бодлоготой байх, түүнийгээ төлөвлөж хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг төрийн бүтцийг байгуулах, эдийн засгийн харилцааг дэмжих зэрэг асуудлыг тусгах шаардлагатай гэдгийг онцолж байлаа. Ингэснээр парламентын сонгуулиар аль ч улс төрийн хүчин, нам олонх болж, Засгийн газар солигдсон ч Үндсэн хуульд заасан хөгжлийн урт хугацааны бодлогоо хэрэгжүүлдэг болно хэмээн үзэж байгаа аж.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Үндсэн хуульд  эдийн засгийн хөгжлийн талаар төрийн бодлого, зохицуулалтыг хэрхэн тусгасныг тодруулсан бол УИХ-ын гишүүн Б.Жавхлан төсөлд улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, зохион байгуулалтын зарчмыг тусгасан ч хотын доторх засаг, захиргааны  нэгжийн зохицуулалт тодорхойгүй байгааг дурдлаа. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "Үндсэн хуульд хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн бодлого гэсэн заалт огт байдаггүй. Иймд төслийн 25.1.7-д Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого гэдэг агуулгыг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн бодлогоо тодорхойлон ямар нэг Засгийн газар, улс төрөөс үл хамааран УИХ-аар батлуулдаг бүтэцтэй байх шаардлагатай байна" гэдгийг онцлов. 

Төсөлд улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэж тусгасан. Энэ асуудлыг ажлын баг дахин ярилцаж, томьёоллыг нь тодорхой болгохоор ажиллаж байна. Хот шинээр байгуулбал засаг захиргаа нь хороонд хуваагдана. Орхон, Дархан-Уул аймгаар жишээ авахад залгаа сумд нь хотдоо харьяалагдаад хороо болох эсхүл залгаа аймагтаа харьяалагдаад сум болно хэмээн ажлын дэд багийн гишүүн Ц.Товуусүрэн тайлбарлаж байлаа.  

Хуралдаан Монгол Улсын Үндсэн  хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан найман гишүүнээс зарчмын зөрүүтэй зургаан санал гаргасан тул томьёолол бүрээр санал хураав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар төслийн 1.1-т “Нам иргэдийн улс төрийн хүсэл зорилгыг илэрхийлж” гэсний дараа “улс орны нийтлэг эрх ашиг үндэсний аюулгүй байдлыг дээдлэн Үндсэн хуулийн хүрээнд” гэж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төслийн 21.4-т “хуулиар тогтооно” гэсний дараа “нам, иргэн бие даан нэр дэвшүүлж болно” гэсэн үг нэмэх  санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Ундармаа нар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжлийн урт болон дунд хугацааны нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлнэ. Энэхүү бодлого, төлөвлөлтийг тогтвортой, залгамж чанартай хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллагатай байна” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 14 цаг 34 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 14 цаг 36 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 14 цаг 37 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 14 цаг 40 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 14 цаг 42 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 14 цаг 52 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 14 цаг 53 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 14 цаг 55 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 15 цаг 0 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 19 цаг 3 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 19 цаг 8 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 19 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 19 цаг 14 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 19 цаг 15 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 19 цаг 16 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 19 цаг 17 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 19 цаг 19 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top