x

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна” хэмээн заасан байдаг. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр Үндсэн хуулийн 70 зүйлийн 275 заалтаас 20 зүйлийн 52 заалт буюу 28.5 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж буйг Ажлын багийн танилцуулгад дурдсан.  УИХ-аас төслийг хэлэлцэхийг дэмжих шийдвэр гарсан даруйд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж,  иргэдэдээ төслийг танилцуулж, саналыг нь сонссон гэдгийг тэрбээр хэллээ. Түүнчлэн бусад нам, байгууллага, мэргэжлийн холбоодоос ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн хэлэлцсэн болохыг танилцуулав.

Ажлын баг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар та, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хоёр, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хоёр, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар зарчмын зөрүүтэй 8 саналын томъёоллыг боловсруулжээ. 

Ажлын багийн танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд, Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Оюундарь нар асуулт асууж, хариулт авлаа.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэдэг ч намын нөлөө, шийдвэр төрийн бүх шатны ажилд байсаар ирсэн. Иймд намын дотоод ардчиллын зарчимд сонгуулийн төв байгууллага, санхүүгийн ил тод байдалд нь төрийн аудитын байгууллага тус тус хяналт тавьдаг, зарим сонгуулийг улс төрийн намын оролцоогүйгээр зохион байгуулах хэрэгтэй" гэлээ. Тэрбээр ИТХ-ын сонгуульд зөвхөн иргэд нэрээ дэвшүүлдэг байх системийг нээх нь зүйтэй гэлээ. Ингэвэл ИТХ улс төрийн намын бус харин жинхэнэ иргэдийн төлөөлөл болж чадна гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцэн, батлах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргалаа. Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг бууруулах нь байр суурийг илэрхийлсэн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын баг болон УИХ-ын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй 33 саналын томъёололоор санал хурааж, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 14 цаг 44 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 14 цаг 47 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 14 цаг 48 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 14 цаг 50 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 14 цаг 52 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 15 цаг 2 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 15 цаг 3 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 15 цаг 5 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 15 цаг 10 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 19 цаг 14 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 19 цаг 18 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 19 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 19 цаг 25 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 19 цаг 26 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 19 цаг 27 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 19 цаг 28 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 19 цаг 30 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top