x

Л.Оюун-Эрдэнэ: “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларыг Ш.Батхүүгээр төлүүлэх бүрэн боломжтой

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болголоо. “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг “Жаст” группын захирал Ш.Батхүүгээс гаргуулж, төрийг хохиролгүй болгох бүрэн боломжтой гэдэг байр суурийг тэрээр илэрхийлэв.

 

Тэрбээр "Жаст группийн Ш.Батхүүгийн эд хөрөнгийг битүүмжилсэн талаар би өмнө нь хэлж байсан. Өнөөдөр тэдгээрийн жагсаалтыг ил болгох гэж байна. АТГ-т ЗГХЭГ хүсэлт гаргаж, мэдээллийг авсан. 

Одоогийн байдлаар Жаст группийн захирал Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий хүмүүстэй нь холбоотой 180 орчим объект байна. Нийтдээ 98 тэрбум төгрөгийн хөрөнгө байна гэж үзэж болохоор. Харамсалтай нь шатахуун түгээх станцууд нь одоо болтол ажиллаж байгаа ч өөрөө ямар ч мөнгө байхгүй гэж мэдүүлсээр байгаа. 

Энэ байдлаар төрийн мөнгийг үнэгүйдүүлж байна. Ш.Батхүү бол Монгол Улсыг 160 орчим сая ам.долларын төлбөрт унагасан хүн. Уг хохирлыг төлүүлэх Ажлын хэсгийг байгуулсан. Төрийн өмчийн хороог хохирогчоор оруулна. Дахин хуулийн байгууллагад хандана. Энэ хэргийг заавал шийдэх ёстой. 

Мөн Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй олон хүн байна. Бүгд л шүүхэд л өгчих гэдэг. Түүнчлэн ХХААХҮЯ дээр байгаа зээлүүдийг судалж байна. Эндээс зээл авсан нэг ч хүн төлөөгүй. Энэ байдлаар явсаар байтал Олон улсын банк, санхүүгийн байгууллага үүнийг мөнгө угаалтын систем гэж хараад эхэлсэн. Монгол Улсын шүүхээр мөнгө угаалттай холбоотой нэг ч хэрэг шийдээгүй.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр гарсан. 8,794 иргэн, 25 мянган ААН, харьяалалгүй 448 иргэн нийт 33.3 их наяд төгрөгийг ил тодоор мэдүүлсэн. 

Энэ бол гадны улсад түгээмэл хийгддэг жишиг. Гэвч үүнийгээ бид тайлбарлаж чадахгүйгээр, хүнд байдалтай нүүр тулж байна" гэлээ.

“Жаст” группын нэр дээр байгаа эд хөрөнгийн жагсаалтыг үзнэ үү.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Zochin (103.26.194.118)
    Ene bol zugeer l tarhi ugaalt. Tsaad ezed n usnaas huurai garch Bathuu gantsaaraa hergee uursen dur esfeed bugd amar saihandaa jargah bashir arga. Uchriif n medeh humuus bii shuu, tsag n bolohoor ugee helnee.
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Шунал (182.160.1.247)
    Ах дүү хамаатан саданг нь одоо шалга. Тэд бас луйварчид.
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
    • Irfen
      Dald ezdiig n shalga geech. Yu ch medehgui, tarhia ugaalgachihsan chaavaasdaa
      2019 оны 07 сарын 04
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 14 цаг 43 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 14 цаг 46 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 14 цаг 47 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 14 цаг 49 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 14 цаг 52 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 15 цаг 1 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 15 цаг 2 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 15 цаг 4 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 15 цаг 10 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 19 цаг 13 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 19 цаг 17 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 19 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 19 цаг 24 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 19 цаг 25 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 19 цаг 26 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 19 цаг 27 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 19 цаг 29 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top