x

Хил орчмын бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлж, худалдааны эргэлтийг нэмэх талаар ярилцлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимар Анатольевич Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь, “Манай хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэй. Бидний харилцаа бүхий л салбарт амжилттай сайн хөгжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлалууд тогтмолжсон. Бид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Зөвхөн УИХ-ын гишүүд төдийгүй улс орон даяар энэхүү өөрчлөлтөд анхаарлаа хандуулж байгаа. Саяхан УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонссон” гээд УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх төсөл дээр ажиллаж байгаа тул төлөвлөсөн уулзалтаа хийж чадаагүйд хүлцэл өчсөнийг уламжилсан юм.

Эдийн засгийн харилцаа эерэг өсөлттэй гарч, 2018 онд хоёр талын худалдааны эргэлт 1,8 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний дотор Монгол-Буриадын худалдааны эргэлт 44 орчим сая ам.доллар байгаа юм. Хоёр талын харилцааг өргөжүүлэхэд бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг. Визгүй зорчих журам худалдааны хэмжээ өсөхөд нөлөөлж байгаа ч хил дээр шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна. Цаашид манай иргэдийн аливаа хүсэлт, шаардлагуудад нааштай хандах, эдийн засаг өсөж байгааг харгалзан үзэж хил залгаа нутгуудад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, хууль эрхзүйн болон бусад талаар дэмжиж ажиллахыг мөн хүслээ.

Мөн тэрбээр, өнгөрөгч тавдугаар сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 290 жилийн ойд зориулан Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулсан “Алтанбулаг-290: өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Буриадын Ардын Хурлаас төлөөлөгчид ирж оролцсонд талархал илэрхийлээд олон улсын хэмжээний арга хэмжээг анх удаа хил орчмын бүсэд амжилттай зохион байгуулсныг тэмдэглэсэн юм. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимар Анатольевич Павлов найрсаг дотноор хүлээн авч байгаа Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчдөө танилцуулав.

Хоёр улсын харилцаа бүх чиглэлд амжилттай хөгжиж байгаатай санал нэг байна гэдгээ ноён Владимар Анатольевич Павлов хэлээд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг онцлов.

Тэрбээр, “Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, ОХУ-аас шүлхий өвчний вакциныг нийлүүлж байна. Бэлчээрийн малын мах амт, чанар сайн учраас Буриадын махкомбинатууд Монголоос мах авах сонирхолтой байдаг. Харилцан мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж бий. Мөн аялал жуулчлалын салбар хөгжиж, Монголоос ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа. Визгүй зорчих журам хэрэгжиж эхлэхээс өмнө 160 гаруй мянган жуулчин ирдэг байсан бол одоо даруй гурав дахин өсөж 4000 орчимд хүрээд байна. Энэ өсөлт худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал нөлөө үзүүлдэг ч бидэнд шийдвэрлэх асуудлууд байсаар байна. Хууль тогтоох болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь олон талын ач холбогдолтой. Манай хоёр улсын хооронд тогтоосон олон жилийн түүхэн, нөхөрсөг, ахан дүүсийн харилцааг бид хүндэтгэн дээдэлж, хөгжүүлж явах ёстой” хэмээн онцлов.

Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд өндөр дээд хэмжээний айлчлалд бэлтгэж, олон томоохон ажил өрнүүлэхээр төлөвлөснийг дуулгаад энэ нь хоёр улсын хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үйл явдал болно гэдэгт итгэлтэй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь уулзалтын төгсгөлд хэлсэн юм.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг ноён Владимар Анатольевич Павлов гардуулан өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 14 цаг 36 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 14 цаг 39 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 14 цаг 40 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 14 цаг 43 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 14 цаг 45 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 14 цаг 55 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 14 цаг 56 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 14 цаг 58 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 15 цаг 3 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 19 цаг 6 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 19 цаг 11 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 19 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 19 цаг 17 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 19 цаг 18 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 19 цаг 19 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 19 цаг 20 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 19 цаг 22 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top