x

УИХ болон Ерөнхий аудиторын 2020 оны төвсийн төслийг дэмжлээ

Өчигдөр Төсвийн байнгын хороо хуралдаж УИХ-ын 2020 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү нар оролцов. 

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу УИХ-ын тухай хууль, Төсвийн тухай хуулийг удирдлага болгон УИХ болон Байнгын хороо, УИХ дахь намын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардагдах Улсын Их Хурлын 2020 оны төсвийн төслийг боловсруулсан гэдгийг онцоллоо. 

Мөн тэрбээр, УИХ-ын Тамгын газар нь УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг хангасан байх,  УИХ-ын 2020 оны төсвийн талаар УИХ-ын даргын зөвлөлөөс өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх, Байнгын хороодын төсвийн төслийн Байнгын хороо бүр адил байх, УИХ дахь намын бүлгүүдийн төсвийн төслийг бүлгийн ажлын алба болон бүлгийн гишүүдэд оногдох зардлын хэмжээ нь нэг хүнд адил байх, хөрөнгө оруулалтаар 2020 онд авах шаардлагатай техник хэрэгсэл, программ, нэр, төрөл, тоо хэмжээ бүрээр гаргаж, шаардагдах төсвийг тооцох зарчмыг баримталсан гэж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй тул Улсын Их Хурлын 2020 оны төсвийн төслийг улсын төсвийн төсөлд нэгтгүүлэхээр хүргүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. 

Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэв.  Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолоор Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдвийг батласан бөгөөд хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тооцон тусгалаа. УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүдээс аудитын байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, илүү цагийн хөлс олгох, мэдээллийн технологийг эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр гаргасан саналуудыг Төрийн аудитын байгууллагын 2020 оны төсвийн төсөлд тусгасан гэдгийг онцлов. 

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны төсвийн төсөлд нийт зардлыг 25.653.7 сая төгрөг үүнээс урсгал төсвийг 91,5 хувь буюу 23,483.6 сая төгрөг хөрөнгө оруулалтын төсвийг 8,4 хувь буюу 2,170.1 сая төгрөг байхаар тооцсон гэж Д.Занданбат танилцуулгадаа дурдсан.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс 2020 оны төсөв төлөвлөснөөс 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг анхааруулж, бусдаар гүйцэтгүүлэх нийтлэг ажил үйлчилгээнийхээ зардлыг эргэн харж, дотоод нөөцдөө тулгуурлан хийх, мөн төсөвтөө Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын аудит хийх хөрөнгийг тусган гүйцэтгэхийг зөвлөж байлаа. 

Ингээд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны төсвийн төслийг улсын төсвийн төсөлд нэгтгүүлэхээр хүргүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 14 цаг 42 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 14 цаг 45 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 14 цаг 46 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 14 цаг 48 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 14 цаг 51 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 15 цаг 0 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 15 цаг 1 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 15 цаг 3 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 15 цаг 9 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 19 цаг 12 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 19 цаг 16 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 19 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 19 цаг 23 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 19 цаг 24 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 19 цаг 25 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 19 цаг 26 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 19 цаг 28 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top