Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм.
УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь дэмжиж, өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд тус тусынхаа тойрогт ажиллан, иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулан, саналыг нь авах ажил орон даяар өрнүүлсэн. Харин өчигдөр буюу энэ сарын 2-ны өдөр Монгол улсын ерөхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг наадмын дараа хэлэлцэх албан бичиг хүргүүлээд байгаа билээ.
Байнгын хороодын хуралдааны тов:
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг,санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг,санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.
3. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.