x

УИХ-ын гишүүнийг намын жагсаалтаар биш, шууд сонгох зарчмыг Үндсэн хуульд оруулна гэв

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх таван дэд хэсэг бүхий Ажлын хэсэг зургаадугаар сарын 21-нээс өнөөдрийг хүртэл хуралдаад зарчмын зөрүүтэй 16 санал гарсан талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өнөөдөр мэдээллээ. 

Зарчмын зөрүүтэй эдгээр саналыг өнөөдрөөс эхлэн УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлж эхлээд байна. Нийт найман байнгын хороогоор зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцээд хамгийн сүүлд Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, нэгтгээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм. Тэр болтол хуулийн өөрчлөлттэй холбоотой иргэдийн саналыг авсаар байгаа гэдгийг тэрбээр дурдлаа. 

Зарчмын зөрүүтэй саналуудаас дурдвал:

Үндсэн хуулийн 6.2-т буюу Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэсэн заалтыг хөндөөгүй, харин “Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг хадгалах, одоо ба ирээдүй үеийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах зорилгоор баялгийн сан байгуулж, иргэн бүрт тэгш, шударга хүртээх зарчмаар Монголын ард түмний сайн сайхны зорилгод нийцүүлэн ашиглана. Иргэд байгалийн баялаг ашиглахтай холбоотой аливаа үйл ажиллагааны талаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлын эрхийг хөндөхгүйгээр мэдээлэл авах, мэдэх эрхтэй” хэмээн нэмж оруулж байгаа аж. 

Бас нэг онцлох заалт бол сонгуультай холбоотой. Тодруулбал, сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн тухай өөрчлөлт оруулахгүй байх зохицуулалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгах нь. Мөн гишүүд намын жагсаалтаар сонгогдох боломжгүй, зөвхөн ард түмнээс шууд сонгогдох зарчмыг тусгаж байгаа аж. 

Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах талаар оруулахдаа УИХ-ын гишүүн Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах албан тушаал хавсарч болохгүй. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц тогтоож, эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан бол тухайн эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхээр тусгаж байна. 

Энэ мэтчилэн зармын зөрүүтэй шинэ саналуудаас гадна ерөнхийдөө тусгасан зарим заалтуудыг онцлов.

Тухайлбал, УИХ-ын хариуцлагын хүрээнд УИХ-ыг тараах, Ерөнхийлөгч зарлиг гаргаж тараах зохицуулалтыг оруулж буйг Д.Лүндээжанцан гишүүн дурдав. Тодруулбал, сонгууль болсноос хойш 45 хоногт Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол, мөн Ерөнхий сайдад итгэл үзүүлэлгүй огцорсон тохиолдолд 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ-ыг тараах, УИХ үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж, УИХ-ын гуравны хоёрын саналаар тарах механизмуудыг суулгаж өгчээ. 

Сүүлийн гурван парламент дамжиж буй Үндсэн хуулийн шинэчлэлийг энэ удаа хийхдээ 2000 оны дордуулсан долоон заалтаа эргүүлэн сэргээж байгааг дурдах хэрэгтэй. Энэ хүрээнд тухайлбал, УИХ-ын 20 гишүүн хууль баталчихдаг байсан гажуудлыг залруулж, нийт гишүүдийн олонх буюу 39-өөс доошгүй гишүүн хууль батлах нөхцөлийг бүрдүүлэх нь.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 15 цаг 45 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 15 цаг 48 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 15 цаг 49 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 15 цаг 51 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 15 цаг 54 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 16 цаг 3 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 16 цаг 4 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 16 цаг 6 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 16 цаг 12 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 20 цаг 15 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 20 цаг 19 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 20 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 20 цаг 26 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 20 цаг 27 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 20 цаг 28 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 20 цаг 29 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 20 цаг 31 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top