x

Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, З.Нарантуяа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Л.Мөнхбаатар нарын гишүүд өнөөдөр (2019.07.02) Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Манай орны банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай болсон нь банкнаас олгох зээлийн хэмжээг бууруулах, санхүүгийн зуучлалыг зогсонги байдал оруулах, эдийн засгийн идэвхжилтийг сулруулан, бодит секторын өсөлтийг хязгаарлах, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг удаашруулах, халамжийн зардлыг өсгөх, татварын орлогыг бууруулах, өрийн тэнцвэрт байдалд хүрэх зорилтыг хэрэгжүүлэхэд саад учруулахаар байна. Банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй активыг бууруулах, тус салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор Актив удирдлагын мэргэшсэн институци байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх ажлыг 2015 оноос эхлүүлсэн байна. Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хийгдсэн судалгаа, үнэлгээ, олон улсын сайн туршлага, судалгаанд үндэслэн чанаргүй зээл, активыг шийдвэрлэх замаар банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хувийн хөрөнгө оруулалт давамгайлсан төрийн өмчийн оролцоотой Актив удирдлагын компанийг байгуулах, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинг бүрдүүлэхээр Актив удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилго бүхий Монгол Улсын Актив Удирдлагын Компанийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндэс болон эрхлэх үйл ажиллагааны хүрээг тогтоож, зохицуулах бөгөөд бүтцийн хувьд нийт 9 бүлэг, 43 зүйлтэй аж.

Хуулийн төслөөр актив удирлагад холбогдох нэр томьёог холбогдох олон улсын стандарт, Монгол Улсын бусад хууль тогтоомжид нийцүүлэн тодорхойлсноос гадна Актив удирдлагын компанийг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа явуулах, бие даасан хараат бус байдлыг хангах, түүний үйл ажиллагаанд хяналт тавих, чанаргүй зээл, активыг шийдвэрлэх, Актив удирдлагын сангийн талаарх зохицуулалт болон Актив удирдлагын компанийн үйл ажиллагааг зогсоох талаарх зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн хуулийн төслийг дагалдан гарах хуулийн төсөлд чанаргүй зээл, активыг шийдвэрлэх ажиллагаанд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахтай холбогдох зохицуулалтыг тусгасан бөгөөд энэ нь чанаргүй зээл, активыг түргэн хугацаанд шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм. Актив удирдлагын компани 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахаар хуулийн төсөлд тусгагдсан бөгөөд түүний үйл ажиллагааны гол зорилго нь чанаргүй активыг түргэн хугацаанд шийдвэрлэх явдал аж.

Актив удирдлагын тухай хуулийн төсөл батлагдсанаар зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн бодит дэмжлэг үзүүлнэ. Мөн зээлийн эргэн төлөлтийн явц хурдасч, чанаргүй активыг удирдах, хөрвөх чадвартай хоёрдогч захын үйл ажиллагаа хөгжихийн зэрэгцээ улсын төсөвт ирээдүйд учирч болзошгүй их хэмжээний зардлыг бууруулж, тодорхой хэмжээнд хэмнэлт бий болно гэж төсөл санаачлагчид үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 15 цаг 31 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 15 цаг 34 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 15 цаг 35 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 15 цаг 37 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 15 цаг 40 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 15 цаг 49 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 15 цаг 51 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 15 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 15 цаг 58 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 20 цаг 1 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 20 цаг 6 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 20 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 20 цаг 12 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 20 цаг 13 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 20 цаг 14 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 20 цаг 15 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 20 цаг 17 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top