Өчигдөр буюу энэ сарын 28-ны өдөр УИХ-ын дарга Г.Зандагшатар захирамж гаргаж УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгасан.
Захирамжинд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдэд даалгасан байна.
Үүнтэй холбогдуулан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналыг иргэдээс авч байна.