x

Яармаг дахь хотын захиргааны шинэ цогцолборыг Шинжлэх ухаан, инноваци, технологийн төв болгох санал гаргалаа

Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Улаанбаатар эдийн засгийн форум 2019” арга хэмжээний үеэр Хотын захирагч С.Амарсайхан Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ барилгыг хүүхэд, залуусын танин мэдэхүй, оюуны чадавхийг хөгжүүлэх, инноваци, технологийн чиглэлээр ашиглах саналтай байгаагаа танилцууллаа.

Улаанбаатар хотын суурин хүн амын 63.3 хувийг 35 хүртэлх насныхан эзэлж байгаа учраас хотын захирагч “Хүн төвтэй хот” бодлогынхоо хүрээнд хүүхэд, залуусыг чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг багаас нь бүтээлч, инженер техникийн сэтгэхүйтэй болгож хөгжүүлэхэд анхаарч байгаа гэдгээ чуулганд оролцогчдод танилцуулсан юм.

“Яармагийн шинэ дэд төвд баригдаж буй 68 мянган ам метр талбай бүхий хотын захиргааны шинэ цогцолборыг нийслэлийн Засаг даргын хувьд миний бие хүүхэд, залуустаа зориулахыг хүсэж байна. Төрийн албан хаагчдын ажлын орчин нөхцөлийг сайжруулах нь чухал. Гэхдээ албан хаагчид нэн тэргүүнд ажлын хариуцлага, чадавхаа дээшлүүлэх нь чухал. Ажлыг үнэхээр чин сэтгэлээсээ хийе, бүтээе гэвэл хаана ч хийх боломжтой. Хотын ажил гэдэг бол бодит амьдрал дунд орж, асуудал шийдэхийг шаарддаг. Иргэд оршин суугчдад тулгамдсан зарим асуудлыг автобусанд буюу “Явуулын байр”-аар газар дээр нь очоод шийдэж болж байна. Тиймээс хотын захиргааны шинэ цогцолборт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид нүүж орж, ажиллах нь нэн тэргүүний шаардлага биш. Юуны түрүүнд улс орны ирээдүй болсон, их хотын хүн амын дийлэнх олонхыг бүрдүүлж буй хүүхэд, залуусынхаа боловсрол мэдлэг, ур чадвар, инженер техникийн сэтгэхүйг хөгжүүлэх, технологиос хамааралтай ирээдүйн хөгжилтэй хөл нийлүүлэн өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэх зорилгоор ашиглах нь зөв гэж үзэж байна” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан онцлов. Түүнчлэн тэрбээр “Өнөөгийн дэлхий нийтийн боловсролын чиг хандлага нь хувь хүний бүтээлч ур чадварыг хөгжүүлэх, бүхий л салбарт хөрвөх чадамжтай олон талт хөгжлийг хангахад чиглэх болсон. Өндөр технологи, IT-ийн салбарын чадварлаг мэргэжилтнүүд цаашид улам бүр эрэлттэй байх болно. Цаг үеийн энэхүү эрэлт хэрэгцээг бодолцсоны үндсэн дээр уг цогцолборыг үндэсний хэмжээний Инноваци, технологийн төв болгохыг хүсэж байна. Тэнд судалгаа шинжилгээний мэргэжлийн  байгууллагууд төвлөрч үйл ажиллагаа явуулдаг, залуу хойч үеэ дагалдуулан сургаж бэлтгэдэг, гарааны бизнесээ эхлэх гэж буй залуучууд тав тухтай, чөлөөтэй ажилладаг, гэр бүлүүд хүүхэд багачуудтайгаа хамт ирээд, аливаа туршилт судалгаа хийдэг байх боломжийг бүрдүүлнэ” гэхэд чуулганд оролцогчид алга ташин дэмжиж, талархал илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • vher pizda nar (202.9.43.183)
    tenegteech hotoo teleech hudlaa hedhen hvnii shvvmjeer bolidgoo boli ta nar zahirgaaa h gazar barij hotoo tel malnuudaa
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (59.153.87.11)
    Нийслэлийн засаг захиргааны барилга барина гээд ТЭЗҮ хийгээд хөрөнгө зараад барьсан биздээ. Сэтгэл хөдлөлөөр ямар ч бодлогогүй ийм юм хийж болдог юм уу?
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 15 цаг 37 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 15 цаг 40 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 15 цаг 41 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 15 цаг 43 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 15 цаг 45 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 15 цаг 55 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 15 цаг 56 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 15 цаг 58 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 16 цаг 4 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 20 цаг 7 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 20 цаг 11 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 20 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 20 цаг 18 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 20 цаг 19 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 20 цаг 20 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 20 цаг 21 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 20 цаг 23 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top