x

Шадар сайд Ө.Энхтүвшин Беларусийн Аж үйлдвэрийн сайдыг хүлээн авч уулзав

Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд, Беларусь, Монголын Засгийн газар хоорондын комиссын беларусийн хэсгийн дарга П.В.Утюпин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын V хуралдаан харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Шадар сайд тэмдэглэв.

Хоёр улс хөдөө аж ахуй, зам, тээвэр, аж үйлдвэр, уул уурхай, барилга зэрэг салбарт хамтран ажиллах боломжтой. Энэ боломжоо бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр хүчин чармайлт гаргах нь зүйтэй гэж үздэгээ хэлэв.

Бүгд Найрамдах Беларусь Улсын экспортыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт талууд гарын үсэг зурснаар өмнө нь яригдаж байсан зарим төслийн явц ахих нөхцөл бүрдэж байгааг дурдав.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудын тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 15 орчим хувиар нэмэх төслийг хэрэгжүүлэхийн төлөө байна гэв. 

“Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын хамтын ажиллагааг 2019-2021 онд хөгжүүлэх замын зураг” баримт бичигт “Беларусийн бүтээгдэхүүн нийлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх”, “Гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Санамж бичиг” байгуулах заалт тусгахаар төлөвлөснийг  хэлэв.

Хэдийгээр хоёр орны худалдааны эргэлт 20 сая ам.доллар ч сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг Аж үйлдвэрийн сайд П.В. Утюпин тэмдэглэв.

Онцгой байдал, хөдөө аж ахуйн салбар болон Улаанбаатар хотын зам засварт шаардлагатай трактор, комбайн, машин, техник, тоног төхөөрөмж, орон сууцнуудад лифт нийлүүлж, Монгол Улсаас бараа бүтээгдэхүүн импортоор авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Mөн Монгол Улсын Ерөнхий сайдыг Бүгд Найрамдах Беларусь Улсад хийх айлчлалыг зохион байгуулах, айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг нээхэд дэмжлэг үзүүлэхийг Шадар сайдаас хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 15 цаг 39 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 15 цаг 42 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 15 цаг 43 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 15 цаг 46 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 15 цаг 48 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 15 цаг 58 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 15 цаг 59 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 16 цаг 1 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 16 цаг 6 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 20 цаг 9 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 20 цаг 14 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 20 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 20 цаг 20 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 20 цаг 21 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 20 цаг 22 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 20 цаг 23 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 20 цаг 25 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top