x

Монгол улс авлигатай тэмцэх, тээврийн холболт, татвар зэрэг олон чиглэлээр үр дүнтэй ажиллаж байна гэв

Шадар сайд Ө.Энхтүвшин Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Евразийн хэлтсийн дарга Виллиам Томсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Монгол Улс тус байгууллагатай өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх, тээврийн холболт, байгаль орчин, татвар зэрэг олон чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг Шадар сайд тэмдэглэв.

Тухайлбал “Төв Азийн хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь-Монгол Улс” төсөл эдийн засгийг төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улстай жижиг, дунд үйлдвэрлэл, татвар, дэд бүтцийн салбарт хамтран ажиллаж байгаадаа баяртай байна гэдгээ Виллиам Томсон хэлэв.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, гишүүн орнууд нь хэдийгээр том эдийн засагтай улстай харилцдаг ч эдийн засаг нь өсч байгаа, улс төр, эдийн засгийн нээлттэй байдлыг эрхэмлэдэг Монгол Улстай хамтран ажиллах сонирхол их байгааг тэмдэглэв.

Дээрх байгууллага жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын санхүүжилтын хүртээмжийн талаар 2016 онд судалгаа хийсэн байна. Үүнээс хойш ямар өөрчлөлт гарсныг ирэх жил Гүрж Улсад болох “Евразийн 7 хоног” сэдэвт сайд нарын түвшний хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд энэ хуралд Монгол Улсын Шадар сайдыг оролцохыг урив.

Уулзалтаар “Тогтвортой дэд бүтэц ба уур амьсгалын өөрчлөлт”,  “Бизнесийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах нь” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 15 цаг 37 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 15 цаг 39 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 15 цаг 40 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 15 цаг 43 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 15 цаг 45 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 15 цаг 55 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 15 цаг 56 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 15 цаг 58 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 16 цаг 3 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 20 цаг 6 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 20 цаг 11 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 20 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 20 цаг 17 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 20 цаг 19 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 20 цаг 20 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 20 цаг 21 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 20 цаг 22 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top