x

Европын холбоо 50 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ

ГХЯ-нд өчигдөр болсон Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 19-р хуралдааны төгсгөлд хоёр тал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.  

Энэ үеэр хуралдаанд Европын холбоог төлөөлөн оролцсон Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, ноён Гуннар Виганд, “Европын холбоо Монгол Улсад төсвийн томоохон дэмжлэг үзүүлэхээр 50 сая еврогийн төсөл бэлтгэж байна” хэмээн мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ, “Европын холбоо нь Монголын эдийн засгийн түншээр зогсохгүй Монголын хөгжлийн түнш юм. Европын холбооноос үзүүлэх төсвийн дэмжлэг бүхий төсөл нь шинэ ажлын байр бий болгохоос гадна төсвийн менежментийг сайжруулж зохицуулахад түлхэц үзүүлнэ” гэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа маш эрчимтэй өрнөж буйг тэмдэглээд, гэхдээ Европын холбооноос манай улсад үзүүлж буй татварын хөнгөлөлтийн ерөнхий системийн нөөц боломжийг манай улс бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа. Энэ тал дээр Европын холбоотой илүү хамтарч ажиллаж, ялангуяа Европын холбооноос хэрэгжүүлж буй төслийн хүрээнд өгөгдөөд байгаа боломжийг бүрэн гүйцэд ашиглахад үүсээд буй ямар саад тотгор байгаад тал талаасаа анхаарч үр дүнтэй болгох тал дээр ажиллахаар боллоо” гэв.

Хуралдааны үеэр хоёр тал энэ онд тохиож буй Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд нэлээд ач холбогдол өгч байлаа. Жилийн турш тэмдэглэх ойн хүрээнд саяхан Улаанбаатар хотноо Европын холбооны өдөрлөг болсон бол удахгүй Брюссель хотноо Монгол Улсыг сурталчилсан үзэсгэлэн гарах гэж буйг хоёр тал мэдээллээ. Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, ноён Гуннар Виганд энэ талаар хэлэхдээ, “Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар буюу ЭСЯ-ыг 2017 онд нээж ажиллаж байгаад таатай байна. Бидний харилцаа улстөр, эдийн засгийн төдийгүй хүмүүнлэгийн салбарт эрчимтэй өрнөж буйд сэтгэл хангуулан байна. Бид хүний эрхийн талаар гурав дахь яриа хэлэлцээг сая хийлээ” гэв. Хуралдаанаар мөн Монгол Улсад бизнесийн орчинг сайжруулах, эдийн засгийн төрөлжүүлэх, хар тамхитай тэмцэх, боловсон хүчин, мэргэжилтэн солилцох талаар хэлэлцэж тохирлоо.

Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаан нь 2017 оны 11-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Монгол Улс, Европын холбооны Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрээс хойш тогтмол болж байгаа бөгөөд өмнөх 17-р хуралдаан 2017 онд Улаанбаатар хотноо, 18-р хуралдаан өнгөрсөн онд Брюссель хотноо болсон юм. Дараагийн хамтарсан хуралдаан 2020 онд мөн Брюссель хотноо болохоор тохиролцов.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 17 цаг 7 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 17 цаг 10 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 17 цаг 11 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 17 цаг 13 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 17 цаг 15 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 17 цаг 25 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 17 цаг 26 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 17 цаг 28 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 17 цаг 34 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 21 цаг 37 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 21 цаг 41 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 21 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 21 цаг 48 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 21 цаг 49 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 21 цаг 50 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 21 цаг 51 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 21 цаг 53 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top