x

УИХ-ын эмэгтэй гишүүд Бутаны Хаант Улсын төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн А.Ундраа Бутаны Хаант Улсын хатагтай Пунцог Чоден Церин тэргүүтэй Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн А.Ундраа Бутан улсын төлөөлөгчдийг “Эмэгтэйчүүд – Манлайлал” 2019 олон улсын чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн асуудлаар санал солилцсон юм. Түүнчлэн тэрээр Монгол Улсад хэрэгжүүлсэн НҮБ-ын “HeForShe” олон улсын тэгш эрхийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалж, хөдөлгөөний үзэл баримтлалыг тууштай дэмжин, төлөөлөл болж чадах хүнд дамжуулан өгнө үү хэмээн энгэрийн тэмдэг дурсгасан юм. Мөн уулзалтаар Монгол Улсын шат шатны сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид тулгардаг сорилтуудын талаар болон хоёр орны хувьд ижил төстэй асуудлуудыг ярилцлаа.

Бутан Улсын төлөөлөгч хатагтай Пунцог Чоден Церин өөрийн улсад эмэгтэй парламентчдын бүлэг байгуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. УИХ-ын гишүүн А.Ундраа эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулах санаачилгыг дэмжиж, сайн туршлагаасаа хуваалцаж, туслаж дэмжихээ илэрхийлэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол Бутаны хаант улсын Парламентын төлөөлөгч эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзлаа. Монгол Бутаны харилцаа, Парламентын түүхийг шинэ шатанд гаргаж анх удаа Бутаны эмэгтэй гишүүд хүрэлцэн ирж байгаад талархаж байгаагаа УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга илэрхийллээ. Монголын эмэгтэй гишүүд хэрхэн ажилладаг болон ямар шалгуурыг даван туулж эмэгтэй гишүүд хүлээн зөвшөөрөгдөж, өнөөдөр 13 буюу хамгийн олон эмэгтэй гишүүдтэй энэ удаагийн Их хуралд ажиллаж байгааг онцолж, туршлагаасаа хуваалцсан юм. Нийгэм, эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг тодорхой ажлыг хийж, хуулийн төсөл санаачлан ажиллаж байгаагаа танилцууллаа. Мөн энэ цаг үед Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Уг төсөлд эмэгтэйчүүдийн дуу хоолой, санал бодол туссан гэдгийг тодотгож байлаа.

Бутан эмэгтэй гишүүдийн хувьд, Эмэгтэйчүүд-Манлайлал олон улсын чуулганыг Монгол орон амжилттай зохион байгуулж, үр дүнтэй чуулган болсныг онцоллоо. Бутаны Парламентын дээд, доод танхимын эмэгтэй гишүүд нам харгалзахгүй хамтран ажиллаж, эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөх биш хүчээ нэгтгэн ажилладаг гэлээ. Монголын Парламентын эмэгтэй гишүүд олон асуудалд анхааран ажиллаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэдгийг харж байна. Та бүгдээс туршлага судалж байгаадаа баяртай байна хэмээсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 17 цаг 1 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 17 цаг 3 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 17 цаг 4 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 17 цаг 7 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 17 цаг 9 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 17 цаг 19 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 17 цаг 20 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 17 цаг 22 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 17 цаг 27 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 21 цаг 30 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 21 цаг 35 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 21 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 21 цаг 41 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 21 цаг 43 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 21 цаг 44 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 21 цаг 45 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 21 цаг 46 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top