x

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймгийн иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа

УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд Улсын Их Хурлын 18 дугаар тойргийнхоо иргэд, сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэд, сонгогчдын саналыг сонслоо. Уулзалтад тус аймгийн Алдархаан, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Эрдэнэхайрхан сум, Улиастай сумын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар багийн иргэд оролцсон юм. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар нэгдүгээрт, Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, хоёрдугаарт, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, гуравдугаарт, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, дөрөвдүгээрт, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийг тус бүрд нь танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, нэмэлт тайлбар өглөө. Иргэд, сонгогчдоос Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар Үндсэн хуулийн төсөлд тусгах шаардлагагүй, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны 55 насыг багасгах, хүйсээр насыг тогтоож өгөх, шүүхийн шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж эхлэх насны тоог урагшлуулах, Ерөнхий сайд болон Засгийн газрын бүх гишүүн "давхар дээл"-гүй байхаар тусгах”, Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнээс бүрдэнэ гэдгийг 9 гишүүнтэй болгох зэрэг саналыг гаргав. 

Завхан аймгийн Улиастай суманд болсон энэхүү уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Эрдэнэчимэг болон албаны бусад хүмүүс оролцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 16 цаг 56 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 16 цаг 58 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 17 цаг 0 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 17 цаг 2 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 17 цаг 4 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 17 цаг 14 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 17 цаг 15 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 17 цаг 17 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 17 цаг 22 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 21 цаг 26 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 21 цаг 30 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 21 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 21 цаг 37 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 21 цаг 38 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 21 цаг 39 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 21 цаг 40 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 21 цаг 42 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top