x

З.Энхболд: Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос би биш

"Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбогдуулан АТГ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос гэрчийн мэдүүлэг авчээ. Энэ талаар З.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа шууд бичлэг хийж мэдээллээ.

З.Энхболд:

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Эрдэнэт"-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр авсан буруутай үйл ажиллагаандаа намайг хань татжээ. Тийм зүйл байхгүй. Байхгүй гэдгээ албан ёсоор хуулийн дагуу хэлээд, АТГ-аас гарч явна.

"Эрдэнэт"-ийн 49 хувийг УИХ-д мэдэгдэлгүй авсан нь буруу. Энэ хэрэг хуулийн дагуу шийдэгдэх ёстой гэсэн миний гурван жилийн өмнөх байр суурь хэвээрээ.

Эрх мэдлээ хэтрүүлсэн хүн нь Ч.Сайханбилэг болохоос би биш. АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ирж мэдүүлэг өг гээд байгаа юм байна. Ирж мэдүүлгээ өгөөрэй. Ц.Элбэгдорж мэдэхийн цаагуур мэдэж, Ч.Сайханбилэгт нөлөөлсөн гэдгийг сүүлийн гурван жилд УИХ дээр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан үгнээс нь ойлгогдож байгаа. Тийм учраас энэ байгууллагын хүмүүсийн ажлыг хүндрүүлэхгүйгээр эртхэн ирээд мэдүүлгээ өгөөрэй.

Ер нь бол "Эрдэнэт"-ийн 49 хувь Монголдоо ирэх нь зөв. Харин улс авах уу, хувийн компани авах уу гэдэг шийдвэрийг УИХ гаргах ёстой байсан. Ямар ч мөнгөтэй компани юугаа ч худалдаж авч болно. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явах ёстой. Тухайн үед Ч.Сайханбилэг Монгол Улсын эдлэх ёстой давуу эрхийг эдлүүлээгүй учраас буруудаад байгаа. Худалдсан тал болох ОХУ-д буруу өгөхгүй. Худалдаж авсан компани эх үүсвэрээ хуулийн дагуу бүрдүүлсэн бол бас буруугүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (66.181.161.87)
    Та бүү бөөрөнхийл, бүү манжил шудрага хэлээч!!!
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
  • nohoi (202.9.44.104)
    za daa uul ni ulsad 100 bj bhaar huvitai hamtarch bval hunii hool shahaanaas hol bmaar um ldaa man inhan shahaagaa hiij ideh geel ulairaad avchihlaa heden jiliin daraa dampuurlaageel. huvidaa avna bizee man ig medehgui bish uls tor hiij bgaa l huvaagaad iddeg shuudee man in urihand orchihooh um daa oorsdoo baiguulj buteesen ardchillaa hamgaalmaar uhriin ever shig negniigee hemelj bhaar negdej evleldej 20 oni songuulidaa oroltsmoor bn iim yanzaar bval 20 ond dahial man in idesh boloh bhdaa an demjigch bn ta bugdees uneheer setgel dunguur suuh umaa
    2019 оны 06 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 16 цаг 56 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 16 цаг 59 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 17 цаг 0 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 17 цаг 2 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 17 цаг 5 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 17 цаг 14 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 17 цаг 15 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 17 цаг 17 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 17 цаг 23 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 21 цаг 26 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 21 цаг 30 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 21 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 21 цаг 37 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 21 цаг 38 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 21 цаг 39 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 21 цаг 40 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 21 цаг 42 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top