x

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдэх боломжтой

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар энэ сарын 25-ны өдөр тойргийнхоо иргэд сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах уулзалтыг зохион байгуулж байна.

Эхний уулзалт Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургууль дээр болов.

Эхлээд УИХ-ынТамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ажилтнууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг хийлээ. Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Ц.Батбаатар Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах,  Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын 20 заалтыг дэлгэрэнгүй танилцуулсан.

Дараа нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлага болон оруулах гэж буй өөрчлөлтүүдийн гол үзэл санаа, зарчимыг тайлбарлаж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Тэрбээр иргэдэд хандан “Иргэдийн саналыг ирэх долдугаар сарын эхний өдрүүдэд болох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцэнэ. Тиймээс та бүхний энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой санал маш чухал. Хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн явцад дахин иргэдийн саналыг сонсох учир төсөлтэй сайтар танилцаж, саналаа хэлэхэд бэлтгэж байгаарай” хэмээн тэмдэглэв.

Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар шийдэх боломжтой учир нэмэлт, өөрчлөлттэй сайтар танилцаад, тэр үед нь саналаа өгөхийг хүслээ. Тэрбээр мөн, хэрвээ энэ удаад нэмэлт, өөрчлөлтөөр тусгасан 20 заалтыг батлахгүй бол дахиад найман жил өөрчлөлт оруулах тухай ярих боломжгүй, хуулиар хориотой гэдгийг онцолсон юм.

Иргэд УИХ-ын гиишүүдээс төслийн зүйл, заалттай холбогдуулан “Ерөнхийлөгчид улстөрийн намаас гадна нам бус хүмүүсийг нэрээ дэвшүүлэх боломжтой болгох, төгрөг нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт мөн гэж заах, шүүгчийг бүх насаар нь  шахуу буюу 12 жилээр томилно гэсэн хугацааг багасгах, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын бүх гишүүн "давхар дээл"-гүй байхаар тусгах” зэрэг саналыг гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 18 цаг 42 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 18 цаг 44 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 18 цаг 46 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 18 цаг 48 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 18 цаг 50 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 19 цаг 0 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 19 цаг 1 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 19 цаг 3 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 19 цаг 8 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 23 цаг 12 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 23 цаг 16 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 23 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 23 цаг 23 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 23 цаг 24 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 23 цаг 25 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 23 цаг 26 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 23 цаг 28 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top