x

Сайд нарыг огцруулах жагсаалыг АН санхүүжүүлээгүй гэв

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, Д.Оросоо, Ж.Амарсанаа нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ.

Д.Оросоо:

-Эрх баригчид 2000 онд дордохын долоон өөрчлөлтийг хийж, үүний үр дагаврыг 19 жил амсаж байна. ЖДҮХС-гийн зээл, 60 тэрбумын схем зэрэг сөрөг үр дагаврыг авчирсан. Одоо эрх баригчид дахин ийм зүйл хийхээр төлөвлөж байна. Эрх баригчид наймаа хийх замаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хийж байна. Эрх баригчид дур зоргоороо Үндсэн хуулийг өөрчилж, үүнийг нь Үндсэн хуулийн цэц хянахгүй болж байна. Үүнийг хийхийн тулд Цэцийн гишүүдийн бүрэн эрхийг есөн жил болгон авилгал хийж байна.

Хоёрдугаарт Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засаг захиргааны нэгжийн тогтолцоог өөрчлөх гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг бол суурь хуульдаа нийцсэн байх ёстой. Гэтэл энэ өөрчлөлтөөр үндсэн агуулга, суурь зарчмыг нь алдагдуулах гэж байна. Ийм байдлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт  хийхийг нь эсэргүүцэж байна.  

О.Магнай:

-Өнгөрсөн хоногуудад хэд хэдэн яамны гадаа сайд нарыг нь огцруулахаар иргэдийн хийсэн жагсаалыг сөрөг хүчний хувьд АН дэмжиж ажилласан гэдгээ илэрхийллээ. Гэхдээ АН-ын зүгээс санхүүжүүлээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэв. Тухайлбал, хариуцсан ажилтнууд нь 70 кг хар тамхины хэрэгт холбогдоод байхад салбарын сайд нь ажлаа өгөхгүй байна. Д.Цогтбаатарыг уг нь ёс зүйтэй хүн гэж бодож байсан юм. Дипломат ажилчид нь 70 кг байтугай 7 гр хар тамхины хэрэгт холбогдвол хариуцлагаа хүлээгээд огцрох нь зүйн хэрэг. Гэвч тэгсэнгүй.

Эрүүл мэндийн сайд мөн л хариуцлагагүй мэдэгдэл хийж жуулчдын тоог буурууллаа. Монголд 40-50 мянган жуулчин  ирэхээр  байсан ч аяллаа цуцалсан гэж ойлгож болно. Монголд ирээд ойролцоогоор нэг жуулчин 1000 ам.доллар зарцуулна гэж тооцвол манай улс жуулчдаас  40 сая ам.доллар олох боломжийг Эрүүл мэндийн сайдын хариуцлагагүй мэдэгдлээс болж алдлаа. Энэ бол туйлын хариуцлагагүй үйлдэл. Хууль зүйн сайд ч мөн л удаа дараа хариуцлагагүй байгаа тул иргэд эсэргүүцэж байгаа нь зүйн хэрэг. 

Ж.Амарсанаа:

-Эрүүл мэндийн салбарт үүссэн нөхцөл байдлыг эсэргүүцэн салбарын сайдыг нь огцруулах жагсаалыг зохион байгуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд удаа дараа шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь хариу ирүүлсэнгүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЭМЧ (150.129.140.194)
    ТЭМБҮҮ САРАНГЭРЭЛ ОГЦОР !!!
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 18 цаг 45 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 18 цаг 47 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 18 цаг 48 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 18 цаг 51 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 18 цаг 53 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 19 цаг 3 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 19 цаг 4 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 19 цаг 6 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 19 цаг 11 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 23 цаг 14 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 23 цаг 19 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 23 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 23 цаг 25 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 23 цаг 27 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 23 цаг 27 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 23 цаг 29 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 23 цаг 30 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top