x

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалахад оролцсон МАН-ын дарга нар мартагдах уу?

Манай улсын эдийн засагт голлох нөлөөтэй үйлдвэр бол “Эрдэнэт” билээ. Энэ үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд 109 сая ам.долларын зээлийн барьцаанд “Жаст”-ын Ш.Батхүү тавьсан хэрэг арав гаруй жилийн нүүр үзэж байна. Харин өнөөдөр энэ хэрэг Монголчуудын ярьдагаар “Хонь бүрэн, чоно цатгалан” гэдэг шиг замхрах талдаа орчихлоо. Засгийн газар, “Эрдэнэт” үйлдвэр “Жаст” групп тус үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсныг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, Шадар сайд Ө.Энхтүвшин, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар “Засгийн газраас ажлын хэсэг гарч “Стандарт” банкны өрийг бууруулж 40 сая ам.доллар болгосон.

Энэ мөнгийг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас төлсөн. Харин “Жаст”-ын Ш.Батхүүд хариуцлага тооцож хөрөнгийг нь битүүмжилж тэр 40 сая ам.долларыг төлүүлэх болно” хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл Ш.Батхүүтэй хамтарч “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан эрх мэдэлтэн, албан тушаалтнууд ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь яригдахгүй өнгөрч байна. Тухайн үед буюу 2009 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг нарын хариуцлага хүлээх албан тушаалтнуудтай хариуцлага тооцох учиртай. Гэтэл тэд хөөн хэлэлцэх хугацаа гэдгээр хэргээс мултарч, уснаас хуурай гарах боломж бүрдээд буй юм.

Хуульчид 2017 оны тавдугаар сард Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан явдал нь зарим хэргийг тэр дундаа ихээхэн хэмжээний мөнгө төгрөг, авлига авсан зэрэг асуудал замхрах эхлэлийг тавьсан хэмээдэг. Тухайлбал, “албан тушаалтнууд холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байсныг 5 жил болгосон” гэдэг асуудал энэ он гарснаас хойш яригдаад намжсан. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан хэрэгт нэр холбогдсон хүмүүс хэргээ хүлээж шийтгүүлвэл МАН-ын мөнгө төгрөг зувчуулсан маш олон булхай илэрнэ. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлагыг шоронд явуулахгүйн төлөө МАН бүх хүчээрээ зүтгэж байгаа” гэсэн хардлага төрүүлэхэд хүргэж байгаа юм.

Нөгөө талаар “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас “Стандарт” банкинд төлсөн гэх 40 сая ам.долларын 14 сая нь замаасаа алга болсон, яг тэр мөнгийг төлсөн эсэх нь эргэлзээтэй гэсэн мэдээлэл гарч эхэлсэн билээ. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Стандарт банкинд яг хэзээ 40 сая ам.долларыг төлөв. Тус банкнаас өр төлж барагдуулсан албан ёсны бичиг баримтыг Засгийн газар олон нийтэд ил болгож тавь” гэсэн шаардлага гаргаад байгаа. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан буюу өнгөрсөн 19-ны өдөр "40 сая ам.долларын өр, төлбөр холбогдох журмаараа шийдэгдсэн.

Одоо гол нь “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хүмүүсээс 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх л асуудал бий. Ш.Батхүүгийн эзэмшил бүхий, түүнд холбоотой өмч, хөрөнгийг битүүмжилсэн. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө байна. Үүнээс гадна 85-87 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө тухайн үед Ш.Батхүүгийн нэр дээр байсан. АТГ-аас дахиж лавлагаа авах шаардлага байгаа гэсэн. Үүний дараа хөрөнгийн жагсаалтыг нь гаргаад дуудлага худалдаанд оруулах, эсвэл шүүхийн шийдвэрийн дагуу зарж борлуулаад орлогыг нь “Эрдэнэт” үйлдвэрт өгч хохиролгүй болгох асуудлыг шийднэ. АТГ-аас хариу албан бичиг ирсний дараа Улсын дээд шүүх, Захиргааны шүүхэд хандана. Дараа нь улсыг хохиролгүй болгох тал дээр, шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар хэлцэл хийж тэр үед гэрээ байгуулсан, тэр дунд авлига байсан эсэх бүх материалыг Засгийн газраас ил болгоно” гэж мэдэгдээд байгаа.

Тэгэхээр “шаварт унасан шарын эзэн” гэдэг шиг Ш.Батхүүтэй ноцолдож байж “Эрдэнэт” үйлдвэрийг хохиролгүй болгох нь зүйн хэрэг. Харин тухайн үед тус үйлдвэрийн барьцаанд тавих их эрх мэдлийг олгосон албан тушаалтнууд, тэдний цаана байгаа улстөрчидтэй ямар хариуцлага тооцох вэ. Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Сү.Батболд нар улсын эдийн засгийн гол тулгуурын нэг, тэр ч бүү хэл Ази тивдээ хамгийн том таван үйлдвэрийн тоонд багтдаг “Эрдэнэт”-ийг хувийн компани банкны барьцаанд тавьж байгааг мэдээгүй өнгөрсөн хэрэг үү. Мэдсэн ч мэдэн будилав уу гээд асуудал хөврөнө. Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудалд тухайн үеийн эрх мэдэлтнүүд оролцсон байх магадлалтай гэж үзэн шалгагдаж байсан удаатай.

“Жаст”-ын Ш.Батхүү зээлээ хугацаанд төлж чадахгүйд хүрсэн учраас “Стандарт” банк 2013 онд Лондонгийн олон улсын Арбитрын шүүхэд хандсанаар “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэрэг анх олон нийтэд ил болсон. Ш.Батхүү “Би хуурамч бичиг баримт бүрдүүлж уг зээлийг авсан” хэмээсэн. Тэгвэл олон улсын банк хуурамч бичиг баримт бүрдүүлсэн этгээдэд их хэмжээний зээлийг удаа дараа олгоод байсан нь юу л бол. Тухайн үед Монголын хууль хяналтын байгууллага “Ш.Батхүү хуурамч гарыг үсэг зурсан байна. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар энэ хэрэгт хамааралгүй. Тэд буруугүй юм байна” гэсэн байдаг. Харин Лондонгийн олон улсын Арбитрын шүүх “Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нар зээл батлан даахыг зөвшөөрч гарын үсгээ зурж албан ёсны тамга тэмдэгээ дарсан байна” хэмээн үзсэн.

Олон улсын хөндлөнгийн шинжээчид ч тэдний гарын үсэг мөн болохыг тогтоосон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осор “Стандарт банкинд төлөх өрийг Ш.Батхүү төлөх ёстой. Мөн Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авахад баталгаа гаргаж өгсөн гэм буруу нь Арбитрын шүүхээр тогтоогдсон Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нар ч бас өрийг нь төлөх ёстой” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байгаа юм.

Хэрэг мандсан 2013 онд Ш.Батхүү, Д.Сугар нар юу гэж ярьж байсныг энд цухас дурдъя:

“Жаст”-ын Ш.Батхүү:

-Манай групп "Эрдэнэт" үйлдвэрт шатахуун нийлүүлэх гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 1997 оноос хойш найдвартай хамтарч ажилласан учраас баталгаа гаргаж өгсөн. Би 2008 оны үйл явдлыг ярьж байна. Төрийн өмчийн хорооны дарга Д. Сугар баталгаа гаргаж өгөх боломжтой гэсэн цохолт хийж өгсөн.Үүн

ээс хойш “Стандарт” банкнаас хэд хэдэн удаа зээл авсан. Бид сүүлд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй нь буруутай. “Стандарт” банкны 120 сая ам.долларын зээл үлдэж байгаа. Энэ мөнгийг төлөх үүрэг надад ногдоно.

ТӨХ-ны дарга Д.Сугар:

-Хамтарсан үйлдвэрийн совет хяналт тавьж, Төрийн өмчийн хороогоор хэлэлцэгдээд энэ гэрээ 2008 онд хэрэгжиж 20 сая ам.доллараа бүрэн төлж барагдуулсан. Тухайн үедээ "Эрдэнэт" үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, "Жаст" групп бүгд л энэ гэрээнээс тодорхой ашиг хүртсэн. Ер нь томоохон аж ахуйн нэгжүүдийн дунд энэ зэргийн харилцаа бол байдаг л юм. "Жаст"-ын Ш.Батхүү хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ 2007 оны энэ процессыг 2009 онд “Стандарт” банктай байгуулсан луйврын шинжтэй гэрээтэйгээ холбогдуулах гэж оролдож байна лээ гэсэн удаатай.

“Жаст”-ын “Стандарт банкнаас авсан зээлийн түүх:

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбяр, Л.Энхболд нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан асуудлаар өнгөрсөн дөрөвдүгээр сард асуулга тавьж байв. Асуулгын хариуд:

-2009-2010 онд “Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банк (цаашид “Стандарт банк” гэх)-аас авсан зээлийн нийт хэмжээг Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх дээр үүссэн арбитрын хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан гаргавал:

-2009 оны долдугаар сарын 8-ны өдөр “Жаст групп” ХХК нь Стандарт банктай 36 сая ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 75 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн;

-2010 оны наймдугаар сарын 5-ны өдөр Жаст групп” ХХК нь Стандарт банктай дахин 27 сая ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн. Дээрхийг нэгтгэвэл, 2009-2010 онд “Жаст групп” ХХК Стандарт банкнаас нийт 109 ам.долларын зээл авсан байна хэмээн дурджээ.

Т.Жанцан "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Ц (202.9.42.9)
    Наад хуурамч хүн төрхтэй малуудаа жинхэнэ дээд хэмжээгээр шийтгэж чадахгүй бол монгол улсад хуулийн байгууллага байнюгаад яах юм.нямдорж ч сайд гээд яах юм.худлаа сүржигнээд л ...худлаа ард олны татвраар цалинжаад татан буулга.
    2019 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.246)
    Хэн оролцсон, хэн дэмжсэн, бүгдийг хуулийн өмнө аваач, ял завших ёсгүй, ардууд байсан бол аль эрт дээлээ нөмөрсөн бөлгөө
    2019 оны 07 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 18 цаг 29 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 18 цаг 31 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 18 цаг 33 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 18 цаг 35 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 18 цаг 37 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 18 цаг 47 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 18 цаг 48 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 18 цаг 50 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 18 цаг 55 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 22 цаг 59 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 23 цаг 3 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 23 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 23 цаг 9 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 23 цаг 11 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 23 цаг 12 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 23 цаг 13 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 23 цаг 15 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top