x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ДЭМБ-ын бүсийн захирлыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдагаа Ерөнхий сайд илэрхийлэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс нь эрүүл мэндийн салбарт явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг дэмжин, техникийн туслалцаа үзүүлж ирснийг тэмдэглэв.

Засгийн газар өвдсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлж, үндэсний эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэхийг зорьж байгааг хэлэв. Мөн “Хэнийг ч үл орхигдуулах” зорилтын хүрээнд бүх иргэн, тэр дундаа эмэгтэйчүүд, охид, өсвөр насныхан, өндөр настан, зорилтот бүлгийнхэнд  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг онцлов.  

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай нягт хамтран ажиллаж байгааг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн  захирал, доктор Такеши Касай тэмдэглэв.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарынхны ажил бус, бүх салбар оролцож хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ гэж үздэгээ илэрхийлэв. 

Эрүүл мэнд бол хэрэглээ биш хөрөнгө оруулалт. Иргэд нь эрүүл байж тухайн улс орон хөгжинө гэдэгт талууд санал нэгдэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал, доктор Такеши Касай “Эрүүл мэндийн аюулгүй байдал-салбар дундын хамтын ажиллагаа” сэдэвт өндөр түвшний хуралдаанд оролцохоор иржээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.      

          

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 18 цаг 36 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 18 цаг 39 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 18 цаг 40 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 18 цаг 42 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 18 цаг 44 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 18 цаг 54 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 18 цаг 55 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 18 цаг 57 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 19 цаг 2 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 23 цаг 6 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 23 цаг 10 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 23 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 23 цаг 17 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 23 цаг 18 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 23 цаг 19 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 23 цаг 20 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 23 цаг 22 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top