x

Швейцарын Ерөнхийлөгч Уэли Маурерыг Монгол Улсад айлчлахыг урилаа

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад айлчилж буй Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. 

Уулзалтын эхэнд, хатагтай Гүшэтти, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, засаглалын чиглэлээр хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа өргөжиж байгааг дурдаад, айлчлалын хүрээнд энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрийг өргөжүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ. 

Мөн үеэр, Монгол-Швейцарын худалдааны эргэлт 16 сая ам.доллар байгаа нь чамлалттай хэмээн талууд дүгнэж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд улс төр болон хууль эрхзүйн тогтвортой орчин чухал гэдгийг онцлон тэмдэглэв.

Эдийг засгийн харилцааг өргөжүүлэх боломжтой олон салбар байгаагийн дотор Монголын аялал жуулчлалын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, үүнд Швейцараас менежмэнтийн шинэ арга барил нутагшуулах боломжтойг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлсэн юм. Мөн хатагтай Гүшэтти, Швейцарын аялал жуулчлалын агентлаг энэ салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн бөгөөд хоёр улсын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өөдрөгөөр төсөөлж байгаа хэмээв.

Түүнчлэн уулзалтаар талууд сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, санаачилгын хүрээнд санал солилцож, энэ чиглэлд хоёр улсын хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах боломжтой гэдэгт санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамыг Улаанбаатар хотод нээх асуудлыг хөндөж, тус улсын Ерөнхийлөгч Уэли Маурерыг боломжтой үедээ Монгол Улсад айлчлахыг урилаа.

Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттигийн албан ёсны айлчлал энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 18 цаг 45 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 18 цаг 47 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 18 цаг 49 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 18 цаг 51 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 18 цаг 53 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 19 цаг 3 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 19 цаг 4 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 19 цаг 6 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 19 цаг 11 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 23 цаг 15 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 23 цаг 19 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 23 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 23 цаг 26 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 23 цаг 27 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 23 цаг 28 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 23 цаг 29 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 23 цаг 31 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top