x

Ерөнхий сайд хүүхэд, залуусыг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд хамтран ажиллахыг уриалав

Төрийн цэргийн байгууллагад жагсаалын дарга болон бага даргаар алба хаасан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн дурсамж-уулзалт Соёлын төв өргөөнд боллоо.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүх оролцож үг хэлэв.

Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн болон баруун хилийн зэвсэгт мөргөлдөөн, энх цагийн бүтээн байгуулалтын жилүүдэд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн анги, салбарт цэргийн албыг хэвшүүлэн тогтоох, сахилга, дэг журам сахиулах, байлдааны бэлтгэл, соёл, хүмүүжлийн арга хэмжээ зохион байгуулахад бага дарга нар үнэлж баршгүй хувь нэмэр оруулж ирснийг тэрээр тэмдэглэв.

Бага дарга нараас баг, хороо, сумдын Засаг дарга, төрийн алба, бизнесийн шилдэг менежер, баялаг бүтээгч, төр, нийгэм, урлаг, соёлын зүтгэлтэн, алдар гавьяатан олноор төрөн гарсныг дурдав.

Цаашид эх орноо хөгжүүлэх, хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх, цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэхийн төлөө  төр, засагтайгаа хамтран ажиллахыг уриалав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулав. Эдийн засгаа өсгөж, их хэмжээний өр дарсан, гадаад валютын нөөц нэмэгдсэн, төсөв алдагдалгүй гарсан, мал сүргийн тоо өссөн, төмс, улаанбуудайн хэрэгцээг дотоодоос хангаж байгаа зэргийг дурдав. Цаашид эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, эрүүл хүнсээр иргэдээ бүрэн хангаж улмаар экспортлогч орон болохыг зорьж байгааг хэлэв. Ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг, хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээг авч байгааг тэмдэглэлээ.

Дурсамж уулзалтад нийслэл, орон нутгаас 1300 бэлтгэл үүрэгтэн оролцлоо. Зэвсэгт хүчин, Хил, Дотоодын цэрэг, Ардын армид жагсаалын даргаар алба хаасан нэр бүхий хүмүүст Ерөнхий сайд дурсгалын зүйл гардуулав. Тэдний хамгийн залуу нь 24, хамгийн ахмад нь 70 настай байлаа. Дурсамж-уулзалтаас ”Жагсаалын дарга, бага дарга нарын холбоо” байгуулагдсаныг зарлалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 18 цаг 39 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 18 цаг 42 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 18 цаг 43 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 18 цаг 45 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 18 цаг 48 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 18 цаг 57 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 18 цаг 58 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 19 цаг 0 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 19 цаг 6 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 23 цаг 9 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 23 цаг 13 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 23 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 23 цаг 20 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 23 цаг 21 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 23 цаг 22 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 23 цаг 23 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 23 цаг 25 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top