x

Швейцарын Үндэсний Зөвлөлийн дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, эрхэмсэг хатагтай Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо өчигдөр буюу энэ сарын 23-нд хүрэлцэн ирлээ.

Эрхэм зочдыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн гишүүн Л.Болд, Бээжин дэх Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамны Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Габриэла Спирли, ГХЯ-ны Дипломат ёслолын газрын захирал Д.Баярхүү болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.

Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттигийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлал энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Мөн хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах юм. 

Айлчлалын бүрэлдэхүүнд Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бернардино Регаццони, Швейцарын Холбооны Улсын Холбооны Ассамблейн Гадаад харилцааны хэлтсийн дарга, Элчин сайд Клаудио Фишер болон албаны бусад хүмүүс багтсан байна.

Монгол Улс Швейцарын Холбооны Улстай 1964 оны 05 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн жилд болж буйгаараа онцлог юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 18 цаг 43 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 18 цаг 46 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 18 цаг 47 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 18 цаг 49 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 18 цаг 52 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 19 цаг 1 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 19 цаг 2 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 19 цаг 4 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 19 цаг 10 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 23 цаг 13 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 23 цаг 17 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 23 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 23 цаг 24 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 23 цаг 25 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 23 цаг 26 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 23 цаг 27 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 23 цаг 29 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top