Тэрбээр, танилцуулгадаа “Үндсэн хуульд улс төрийн намаас нэр дэвшүүлэхээ болъё гэдэг өөрчлөлт оруулах гэж байна. Ард иргэд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд өрсөлддөг. Үр дүнд нь иргэд өөрсдийнхөө хүссэн хүнийг сумынхаа Засаг даргаар сонгодог болно” гэж онцлоод, “давхар дээлийг тайлах”, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, шүүхийн хараат бус ажиллагааг бүрдүүлэх, УИХ-ын гишүүдийн болоод гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг заалтуудыг дэлгэрэнгүй тайлбарлан танилцууллаа.
Иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийн зарим заалтыг өөрчлөх саналаа хэлж байна.
Сэтгэгдэл (1)