x

Монголын арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Итали загвартай хослуулан экспортлох санал тавилаа

“Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” сэдэвт бага хуралд оролцож буй БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Гульелмо Пиккиг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзлаа.

Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, худалдааны эргэлт сүүлийн 3 жилийн туршид өсч байгаад сэтгэл хангалуун байгаагаа сайд Д.Цогтбаатар илэрхийлж, цаашид худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэжээ.

Тухайлбал, Монголд үйлдвэрлэсэн арьс ширэн болон ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Италийн болон Европын Холбооны зах зээлд экспортлох, чингэхдээ монголын арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Итали загвартай хослуулах, арьс ширний үйлдвэрлэлд Европын стандартыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах санал тавилаа.

Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол, Италийн бизнес уулзалтыг зохион байгуулах, хоёр талын аж ахуй эрхлэгчдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ авахын чухлыг дэд сайд Г.Пикки илэрхийлж, энэ онд хуралдах Монгол, Италийн Засгийн газар хоорондын коммисс чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Соёлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, 2020 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан соёлын хамтарсан цогц арга хэмжээ зохион байгуулах талаар сайд нар мөн санал солилцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 18 цаг 44 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 18 цаг 46 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 18 цаг 47 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 18 цаг 50 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 18 цаг 52 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 19 цаг 2 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 19 цаг 3 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 19 цаг 5 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 19 цаг 10 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 23 цаг 13 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 23 цаг 18 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 23 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 23 цаг 24 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 23 цаг 26 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 23 цаг 26 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 23 цаг 28 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 23 цаг 29 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top