x

Унгарын ЭКСИМ банк Монгол Улсад зориулан 47 сая ам.долларын зээлийн шугам нээлээ

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн дээд хэмжээний бага хуралд оролцохын сацуу Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартог өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд нар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, усны аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар болон бүс нутаг, олон улсын өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

Мөн сайд нар Унгар Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих Биокомбинатыг шинэчлэх төслийн явцын талаар ярилцаж, төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа нотоллоо.

Сайд П.Сияяарто Унгарын ЭКСИМ банк хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсад зориулан 47 сая ам.долларын зээлийн шугам нээснийг мэдээлэв.

Сайд Д.Цогтбаатар Унгар Улсын Засгийн газар Европын орнууд дотроос Монголын оюутнуудад хамгийн их тэтгэлэг олгож буйд талархал илэрхийлэв.  Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр манай 200 оюутан хөдөө аж ахуй, нийгмийн ухаан, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, хууль эрх зүй, эдийн засаг, анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, соёл, урлагийн чиглэлээр суралцаж байна.

Айлчлалын хүрээнд сайд П.Сияяарто Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Монгол-Унгарын Парламентийн бүлгийн дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нартай тус тус уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцлоо.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 18 цаг 40 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 18 цаг 43 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 18 цаг 44 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 18 цаг 47 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 18 цаг 49 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 18 цаг 59 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 19 цаг 0 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 19 цаг 2 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 19 цаг 7 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 23 цаг 10 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 23 цаг 15 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 23 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 23 цаг 21 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 23 цаг 22 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 23 цаг 23 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 23 цаг 24 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 23 цаг 26 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top