Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өчигдөр орой АТГ-аас баривчилсан байна.
Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-нд түүний гэрт нэгжлэг хийсэн бөгөөд улмаар цагдан хорьж шалгах шаардлагатай гэж үзсэн урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Түүнийг Тавантолгой төслийн гэрээг боловсруулах ажлын хэсгийг ахлаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр хорьжээ.
Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мөн АТГ-т шалгагдаж байгаа билээ. Түүнчлэн М.Энхсайхан нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед мега төсөл хариуцсан сайдаар ажиллаж байсан юм.